Германы реппер, DJ, дуучин Nana Монгол улсад ирэх гуравдугаар сарын 1-нд тоглолтоо хийхээр болжээ. 90-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан Nana энэ жилийн ази дахь аялан тоглолтоо ийнхүү Монголоос эхлэхээр болсон байна.
"Remember the time" нэртэй энэхүү тоглолтыг "Монгол, Австрийн залуучуудын холбоо"-ноос дуучин Nana-д санал тавьсанаар ийнхүү тоглохоор болжээ.
Nana-гийн "Remember the time", "Lonely", "He's comin", "Dreams", "Too much heaven" зэрэг олон хит дуу байдаг билээ.
Тухайн үедээ дэлхийн залуусыг байлдан дагуулж байсан NANA-ийн дуунуудаас хүргэж байна.
"Remember the time"
"Lonely"
"Too much heaven"
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!