Алдарт дуучин Nana Kwame Abrokwa 2014 оныг Азичуудад зориулахаар төлөвлөөд байгаа. Түүгээр ч зогсохгүй тэрбээр манай улсад аялан тоглолт хийх таатай мэдээ чих дэлслээ.
Түүний тоглолтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг “Монгол Австрийн залуучуудын холбоо” гаргаж, уламжилснаар ийнхүү биеллээ олсон байна.
Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээний од Nana энэ оны гуравдугаар сарын 1-нд манай улсад тоглолтоо толиулах нь.
Тоглолтын нэр “Remember the Time” бөгөөд тэрбээр “Монгол Австрийн залуучуудын холбоо”-ны залуустай хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зуржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!