ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсад хамгийн эрэлттэй мэргэжил сувилагч бол Монголд ...

Ч.Болортуяа
2013 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Засгийн газар “Ажилтай, Орлоготой Монгол хүн” сэдэвт хөдөлмөрийн салбарын арга хэмжээг есдүгээр сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулсан билээ.

Энэ хүрээнд Монгол улсад төдийгүй олон улсад хамгийн хэрэгцээтэй байгаа мэргэжил, ажлын байрны тухай мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн дахинд эрэлттэй 20 мэргэжлээс сонирхвол, хамгийн эхэнд сувилагч, механик инженер, нарийн мэргэжлийн эмч, цахилгааны инженер, програм хангамжийн инженер зэрэг байгаа юм.

Хөгжингүй орнууд дахь хамгийн эрэлттэй 20 мэргэжилд:

  1 Сувилагч
2 Механик инженер
3 Нарийн мэргэжлийн эмч
4 Цахилгааны инженер
5 Програм хангамжийн инженер
6 Мэдээллийн технологийн инженер
7 Барилгын инженер
8 Өгөгдлийн сан, сүлжээний мэргэжилтэн
9 Нягтлан
10 Шүдний эмч
11 Эм зүйч
12 Үйлдвэрлэл, бүтээгдэхүүний технологич
13 Электроник инженер
14 Хими технологич
15 Уул уурхайн инженер
16 Сэтгэл зүйч
17 Физик эмчилгээний эмч 
18 Рентген зургийн мэргэжилтэн
19 Чих, хамар хоолойн эмч, Хэл, ярианы засалч
20 Ахлах тогооч

Харин  Монгол Улсын Засгийн газар  энэ онд яам, агентлагаараа дамжуулан нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаанд үндэслэн хамгийн эрэлттэй 20 мэргэжил болон боловсон хүчний хамгийн их гачигдалтай салбаруудыг тодорхойлсон.

Бүтээн байгуулалтын үед Монгол улсад авто зам барилгын мэргэжилтнүүд хамгийн эрэлттэй байгаа бол боловсролын салбарт тэр дундаа бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн мэргэжил, ажлын байр хамгийн их эрэлттэй байна. 

Монгол улсад хамгийн эрэлттэй 20 мэргэжил ба салбар:

Монголд боловсон хүчний хамгийн эрэлттэй салбар авто зам байна

Дээрхээс харвал манай улсад нарийн мэргэжлийн боловсон хүчний шаардлага их байгааг харуулж байна.