Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дуунд мөнхөрсөн Янжиндулам

Ч.Гантулга
2014 оны 1 сарын 30
Зууны мэдээ
Гавьяат жүжигчин Ш.Даваахүү

Энэ удаагийн “Эзэнтэй дуу” буландаа монгол ардын дуу “Цагаан cap” дууны түүхийг онцоллоо.

Манай ард түмэн маргааш морин жилтэйгээ золгоно. Энэ бэлгэ дэмбэрэлтэй өдөр айл бүрийн хойморт энэ дуу эгшиглэх биз ээ.

Анх “Цагаан cap” дууг хүмүүсийн сэтгэлд хоногштол дуулсан дуучин нь гавьяат жүжигчин Ш.Даваахүү гуай билээ. Тэрээр 1924 оны тухай бичсэн нэгэн номд “Цагаан cap” дууны үг байсан тухай дурссан юм. Эхэндээ үгийг нь ойлгоогүй ч хүргэн ах нь хэл уран зохиолын багш тул утга, агуулгыг нь тайлбарлаж өгчээ.

Дуучин маань 1998 онд энэ дуугаараа Ардын богино дууны улсын анхдугаар уралдаанд оролцож, гуравдугаар байрыг эзэлсэн юм.

Энэ үеэс хүмүүс “Цагаан cap” дууг мэДдэг болсон түүхтэй. Харин гавьяатаас хойш олон дуучин дуулсан болохоор дууны үг, аялгуу нь өөрчлөгдсөн гэнэ. Ардын дуу бүхэн өөр өөрийн домогтой байдаг.

Харин “Цагаан cap” дууг нь хүрээний хөөрхөн хүүхэн Янжиндуламд зориулсан юмсанж. Да хүрээний баян ноёны ганц охин Янжиндулам тухайн үедээ үзэсгэлэн гоогоороо алдартай бүсгүй байж. 20 насны босгыг шүргэх үеэс нь нутгийн залуус, баян ноёдууд гэргийгээ болгох гэж элдвийн арга хэрэглэсэн гэдэг.

Харин ариун журамтай Янжиндулам бүсгүй гэнэн багын хайр сэтгэлдээ үнэнч үлдэж, цагаан сарын шинийн нэгний өглөө ижий, аавдаа золгочихоод хайртай залуугаа даган холын хол явсан домогтой ажээ. Энэ үеэс “Цагаан cap” дуу ам дамжин дуулагдсаар өдгөө бидний үед ирсэн нь энэ юм.

 

Зураг