Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Галшараас “Алтан унаганы эзэн” тодорлоо

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 1 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг
Галшараас “Алтан унаганы эзэн” тодорлоо

Хан Хэнтийчүүд cap шинийн босгон дээр олон сайхан амжилтын эзэн болж байна.

Жил бүрийн cap шинийн өмнө МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал “Алтан төлийн эзэн”-ээр Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн малчин Т.Төрмөнх шалгарч шагналаа гардан авчээ.

Тэднийх 102 гүүнээс төл бүрэн авсан амжилтаар ийнхүү “Алтан унаганы эзэн” болжээ.

Энэ жилээс МҮОНР-той Төрийн банк хамтран ажиллаж алтан төлийн шагналыг дагалдуулан нэг сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгч байгаа юм.

Уралдаанд 21 аймгаас 60 гаруй малчны материал ирүүлснээс “Алтан төлийн эзэн” 24 тодорсон байна.

Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар малчин Т.Төрмөнхөд “Үйлдвэр хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсныг нь гардуулан эрдэнэт сүргээ түм бумаар өсөхийн ерөөлийг дэвшүүлж амжилт хүсэв.

Зураг