Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Бурмаа: Зуух, янданд ан цав гарвал угаарын хийнд хордох аюултай

Б.Энх
2014 оны 1 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг
Пийшин зуухны гэмтлийг өдөр бүр шалгах хэрэгтэй

Сүүлийн үед ахуйн гал гарах нь ихэсч иргэд амь нас, эд хөрөнгөөр хохирох болсон. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Бурмаагаас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг авлаа.

-Cap шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд иргэд хөл хөдөлгөөнд орж, ар гэртээ тавих анхаарал сулардаг?

-Томоохон баяр ёслол иргэд, айл өрхүүд анхаарал болгоомж алдах үе байдаг. Тиймээс иргэдийг аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байх, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдал, цахилгаан ашиглалтын аюулгүй байдлаа хангахыг сэрэмжүүлж байна.

Мөн олон цагаар гэрээ эзгүй орхихдоо цахилгаан хэрэгслийг бүрэн салгах, яндан зуухны галын аюулгүй байдлыг хангаж, ил задгай үнс нурам асгахгүй байх нь зүйтэй.

-Сүүлийн үед нам даралтын зуухны буруу галлагаатай холбоотой асуудлууд гарах боллоо?

-Пийшин зуухны гэмтлийг өдөр бүр шалгах хэрэгтэй. Зуух, яндан хагарч, эвдэрч ан цав гарсан бол цонолт үүсэх болон угаарын хийнд хордох аюултай байдаг.

Пийшин зуухны амнаас илүү гарсан түлш түлэх нь модны сүүлчийн хэсэг нь шалан дээр унаж шатааж болзошгүй. Тэгэхээр зуухныхаа урд гөлмөн төмөр хадах боломжтой шүү дээ. Ингэвэл гэнэтийн галын аюулаас сэрэмжилж чадна.

Зураг