Ирэх онд нийслэлд сар бүр 1-4 удаа аялал жуулчлал, спорт, урлагийн наадам, цэнгүүн зохион байгуулна
Улаанбаатар хотод ирэх 2027 онд зохион байгуулах аялал жуулчлалын болон спорт, урлагийн арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас нийтэд мэдээллээ.
Тодруулбал сар бүр 1-4 төрлийн арга хэмжээ зохион байгуулах юм байна. Он гарангуут нэгдүгээр сард Улаанбаатарын өвлийн наадмаар эхэлж, арванхоёрдугаар сард мөнгөн шөнө цэнгүүнээр өндөрлөнө.
Жил бүр уламжлал болсон Бүргэдийн баяр, Плэйтайм хөгжмийн наадам, үдшийн цэнгүүн хоолны өдөрлөг, даншиг наадам, марафоныг төлөвлөжээ.
Харин явган алхалтын өдрийг хоёрдугаар болон наймдугаар сард хоёр удаа зохион байгуулахаар жагсаалтад оруулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
