“ӨЛЗИЙ АВДАР” – Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний шинэ өнгө төрх Улаанбаатар хотод нээгдлээ
Монгол уламжлалт хэв маягийг орчин үеийн үйлчилгээний шийдэлтэй хослуулсан “Өлзий Авдар” барьцаалан зээлдүүлэх газар Улаанбаатар хотод анхны салбараа нээлээ.
Хөрөнгийн бодит үнэ цэнийг санхүүгийн боломж болгон хувиргах, харилцагчдад шуурхай бөгөөд тав тухтай үйлчилгээ үзүүлэх зорилготой “Өлзий Авдар” нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний салбарт шинэлэг өнгө төрх, шинэ стандартыг бий болгохоор ажиллаж байна.
Яагаад “Авдар” гэж?
Монголчууд эртнээс авдраа үнэт зүйлс, эрхэм нандин эд хөрөнгөө хадгалдаг найдвартай орон зай хэмээн бэлгэдэж ирсэн. “Өлзий Авдар” энэ утга агуулгыг орчин үеийн санхүүгийн үйлчилгээтэй хослуулан, таны эзэмшиж буй үнэ цэнтэй хөрөнгийг шаардлагатай үед санхүүгийн боломж болгон ашиглах шийдлийг санал болгож байна.
Улаанбаатар хотын Ялалт Плазагийн 1 давхарт байрлах шинэ, тав тухтай салбараар үйлчлүүлж, өөрийн хөрөнгөө зах зээлийн бодит үнэлгээнд тулгуурлан үнэлүүлж, санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдвэрлэх боломжтой.
Та дараах хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой.
“Өлзий Авдар” нь харилцагч бүрийн хөрөнгийн үнэ цэнийг бодитоор үнэлж, ойлгомжтой, шуурхай үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна.
Нээлтийн урамшуулал
Шинэ салбарын нээлтийг тохиолдуулан зээл авсан эхний 100 харилцагчдаа Доктор авто сүлжээний эрхийн бичиг бэлэглэнэ.
Мөн “Өлзий Авдар” үйлчилгээгээ орон нутагт өргөжүүлж, Дархан хотод дараагийн салбараа нээхээр бэлтгэж байна.
“ӨЛЗИЙ АВДАР” – ХӨРӨНГӨӨ БОЛОМЖ БОЛГО!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


