3х3 сагсан бөмбөгийн залуучуудын тэмцээнд эрэгтэй баг нэг түрүүлж, хоёр удаа дэд байранд орлоо
3х3 сагсан бөмбөгийн Төв болон Зүүн Азийн залуучуудын цуврал тэмцээн БНХАУ-ын Чанжоу хотод энэ сарын 10-нд эхэлсэн билээ. Нийт зургаан өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Казахстан, Иран, БНСУ-ын эр, эм баг өрсөлдлөө.
Монголын залуучуудын баг цувралын гурав дахь тэмцээнд түрүүлсэн бол тав болон зургаа дахь тэмцээнд дэд байр эзэллээ.
Эрчүүд тав дахь тэмцээнд Ираны багт дийлдсэн бол зургаа дахь тэмцээнд БНСУ-ын багт хожигдсон юм.
Охидын шигшээ баг цувралын хоёр дахь тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
