"Бүтэн хоёр сар явган хүний замыг битүүлэх тухай хэллээ. Хөтлөөд замаар дагуулж явж, харж байгаад хийлгэх ёстой юм уу"

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж үүргээ биелүүлэхгүй байгаа нийслэл, дүүргийн харьяа газрын удирдлагуудад хатуухан арга хэмжээ авахаар болжээ.

Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Нийслэл, дүүргийн харьяа газрын удирдлагууд 60 хоног дотор ярьсан ажлуудаа дахин слайд дээр тайлбарлаж байна. Хэрэгжиж буй үр дүнгүй, урамгүй байна.

Бүтэн хоёр сар явган хүний замыг битүүлэх тухай хэллээ. Стандартыг дараа нь ярья, бригад аваад ч хамаагүй хийгээтэх гэж дүүргийн дарга нарт хэлсэн ч бөөн эвдрэлтэй замууд.

Бүх хүмүүсийг хөтлөөд замаар дагуулж явж, харж байгаад хийлгэх ёстой юм уу. Нийслэлийн Засаг дарга бодлого гаргаж, хөрөнгө оруулалт татах ёстой. Үүрэг даалгаврын биелэлт гарахгүй бол захиргааны арга хэмжээ авахаас өөр арга үлдэхгүй. 9 дүгээр сарын 3-н хүртэл та бүгдийг юу чаддагийг харъя гэж хэлсэн. Ажлаа хийж чадаж байгаатай нь хамтран ажиллана. Ажиллаж чадахгүй байгаа дарга нарын оронд чаддаг хүмүүсийг нь авчирна" гэв.

Ирэх долоо хоногийн Даваа гарагт есөн дүүргийн дарга нартай уулзалт зохион байгуулахаар болов.