ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Улаанбаатарт явган зорчиж байгаа иргэдийг унагаах эрсдэлтэй дэгээнүүд болон эмтэрхий хавтангууд
IKON.MN
Нийслэл хотын Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их, Бага тойруугийн гудамжны нийт 59.6 километр явган хүний замын хавтанг байгалийн чулуугаар солих ажил өрнөж байна.
Гэвч нийслэлийн төв орчмын буюу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Сөүлийн гудамж, Монголын Хүүхдийн ордон, Шангри Ла, Сүхбаатарын талбайн урд тал орчмын явган хүний зам эвдрэл ихтэй, иргэд тээглэж унахаар төмөртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөтөч зам хаана ч хамаагүй дууссан, замын бүр захад аль эсвэл огт байхгүй, тэрэгтэй, тэргэнцэртэй хүмүүст зориулсан налуугүй байгааг гэрэл зургууд илчилж байна.
Хотын стандартад явган хүний зам нь:
- Явган хүний зорчих өргөнийг иж бүрэн төлөвлөх ба явган зорчигчдын хөдөлгөөний орон зай хангалттай байна
- Явган хүний замын сүлжээ буюу явган хүний зам нь тасралтгүй үргэлжилсэн байна
- Явган хүний замыг бие даан хөдөлгөөнд оролцох чадвартай явган зорчигчдоос гадна бусдын тусламж хараа хяналтад явдаг хүүхэд, өндөр настан,хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход саадгүй ба хүртээмжтэй байна
- Чанартай гадаргуутай байна
- Тэмдэг тэмдэглэгээ бүрэн бүтэн, маршрутын самбар ойлгомжтой байна гэж заасан ч бодит байдал дээр явган зорчиж яваа иргэд бүдэрч унах эрсдэлтэй болжээ.
Гэрэл зургууд /2025.06.12/
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
