ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

У.Өнөрцэцэг: Бага тойруугаас Их тойруу хүртэлх явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ

Б.Манлай
2025 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бага, Их тойруу болон Багшийн дээдийн хойно Спортын төв ордны орчмын явган хүний замын засвар арчлалтын ажлыг маргаашаас эхлүүлэхээр болжээ.

Тус дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэгийн мэдээлснээр 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37,228 ам.метр явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулахаар болжээ.

Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана.

Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг байна. Уг байршилд автомашин явах хоёр урсгалтай авто замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй тул мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний зам тавихаар төлөвлөжээ.

Тус дүүргийн хэмжээнд Энхтайвны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ гэв.

зураг
 

МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галерей Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудад нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавьдаг байна.