Сэндвик Монголиа ХХК: Нийлүүлэгчийн сонирхол илэрхийлэх урилга (EOI)
1. Урилга
Сэндвик Монголиа ХХК нь хүнд даацын тоног төхөөрөмжийн сэргээн засварлалт, ган хийцийн үйлдвэрлэл, механик боловсруулалт, элсээр цэвэрлэгээ хийх, будах, хамгаалалтын бүрхүүл түрхэх болон уул уурхайн үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой бусад засвар үйлчилгээний чиглэлээр ирээдүйд хэрэгжүүлэх худалдан авалтын боломжуудад оролцох сонирхолтой, туршлагатай, мэргэшсэн компаниудыг Сонирхол Илэрхийлэх Хүсэлт (EOI) ирүүлэхийг урьж байна.
Энэхүү сонирхол илэрхийлэх урилгын зорилго нь ирээдүйн худалдан авалт, үнийн санал ирүүлэх болон тендерийн үйл ажиллагаанд оролцох боломжтой нийлүүлэгчдийг урьдчилан тодорхойлж, богино жагсаалт бүрдүүлэхэд оршино.
2. Үйлчилгээний хамрах хүрээ
- Хүнд тоног төхөөрөмжийн их засвар болон эд ангийн сэргээн засварлалт
- Ган хийц үйлдвэрлэл, бүтээцийн засвар болон өөрчлөлтийн ажил
- Гагнуурын үйлчилгээ, үүнд мэргэшсэн/баталгаажсан гагнуур багтана
- Механик боловсруулалт, line boring болон холбогдох инженерийн дэмжлэг
- Элсээр болон зүлгүүрээр цэвэрлэгээ хийх, гадаргуу бэлтгэх ажил
- Үйлдвэрлэлийн будаг, хамгаалалтын бүрхүүл болон зэврэлтээс хамгаалах үйлчилгээ
- Үл эвдэх сорилт (NDT), үзлэг шалгалт болон чанарын баталгаажуулалт
- Засварын газар болон талбай дээрх засвар үйлчилгээ
3. Үндсэн шаардлага
- Хүчин төгөлдөр улсын бүртгэл болон холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх
- Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтэц эсвэл үйлдвэрлэлийн үйлчилгээний чиглэлээр холбогдох туршлагатай байх
- Мэргэшсэн техникийн ажилтан, гагнуурчин, хийц үйлдвэрлэл болон хамгаалалтын бүрхүүлийн ажилтантай байх
- Тохиромжтой засварын байр, өргөх хүчин чадал, багаж хэрэгсэл болон тоног төхөөрөмжтэй байх
- Чанарын удирдлага болон ХАБЭА-н удирдлагын баримтжуулсан тогтолцоотой байх
- Шаардлагатай үед мэргэшсэн ажилтан, тоног төхөөрөмжийг дайчлан ажиллуулах чадвартай байх
Давуу тал болох чадамжууд
- ISO 9001, ISO 45001 болон/эсвэл ISO 14001 гэрчилгээтэй байх
- Уул уурхайн салбарт ажилласан туршлага болон харилцагчийн тодорхойлолттой байх
- Үл эвдэх сорилт (NDT) хийх чадамж болон инженерчлэл/зураг төслийн дэмжлэг үзүүлэх чадамжтай байх
4. Ирүүлэх мэдээлэл
Сонирхсон компаниуд хавсаргасан Нийлүүлэгчийн урьдчилсан шалгаруулалт ба хариу ирүүлэх маягтыг (EOI) бөглөж, компанийн танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох гэрчилгээ, ХАБЭА-н үзүүлэлт, чанарын журам, засварын байр болон тоног төхөөрөмжийн жагсаалт, холбогдох төслийн туршлага, харилцагчийн тодорхойлолт зэрэг дэмжих баримт бичгийг хамт ирүүлнэ.
5. Үнэлгээ ба урьдчилан шалгаруулалт
|
Үнэлгээний нэр |
Үнэлэх чиглэл |
|---|---|
|
Аюулгүй ажиллагааны үзүүлэлт |
ХАБЭА-н удирдлага, осол зөрчлийн түүх болон аюулгүй ажиллагааны хяналт |
|
Техникийн чадамж |
Засварын байр, ажилтан, тоног төхөөрөмж, үл эвдэх сорилт (NDT), гагнуур болон инженерийн хүчин чадал |
|
Холбогдох туршлага |
Уул уурхай, их засвар, ган хийц үйлдвэрлэл, хамгаалалтын бүрхүүл болон засвар үйлчилгээний ажлын туршлага |
|
Чанарын тогтолцоо |
Журам, үзлэг шалгалтын хяналт болон гэрчилгээ |
|
Нөөцийн бэлэн байдал |
Ажилтан, тоног төхөөрөмжийг богино хугацаанд дайчлах болон төслийн хугацааг хангах чадвар |
|
Арилжааны чадамж |
Ерөнхий өрсөлдөх чадвар, санхүүгийн чадамж болон шаардлагатай даатгалын боломж |
|
Орон нутгийн оролцоо |
Орон нутгийн эзэмшил, ажиллах хүч, туслан гүйцэтгэгч болон үйлдвэрлэлийн чадамж |
Урьдчилан шалгаруулалтад багтсан нийлүүлэгчдийг техникийн тодруулга, засварын газар/талбайн үнэлгээ, нийлүүлэгчийн чадамжийн үнэлгээ, харилцагчийн тодорхойлолт шалгах болон арилжааны үнэлгээ зэрэг дараагийн шатанд урих боломжтой.
6. Ёс зүй, хууль тогтоомжийн шаардлага
Материал ирүүлэгч нь аливаа бодит, боломжит эсвэл харагдахуйц ашиг сонирхлын зөрчил (COI)-ийг мэдүүлэх бөгөөд Сэндвикийн ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаа, авлига болон хээл хахуулийн эсрэг шаардлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлага, холбогдох хууль тогтоомж болон нийлүүлэгчийн ёс зүйн шаардлагыг дагаж мөрдөхөд бэлэн гэдгээ баталгаажуулна. Материал ирүүлэгч нь хавсаргасан COI мэдүүлгийн маягтыг бөглөнө.
7. Материал ирүүлэх заавар
|
Заалт |
Заавар |
|---|---|
|
Имэйлийн гарчиг |
Rebuild Service Supplier Registration – [Компанийн нэр] |
|
Материал илгээх хаяг |
|
|
Материал хүлээн авах эцсийн хугацаа |
2026 оны 8 сарын 10-ны өдрийн 17:00 цаг |
|
Ирүүлэх материалын хэлбэр |
Энэ холбоосоор replug.link/8f3a8912 нэвтэрч, бүрэн бөглөсөн хариу маягт болон холбогдох дэмжих баримт бичгүүдийг хавсарган ирүүлнэ үү. |
8. Анхааруулга
Энэхүү EOI нь зөвхөн мэдээлэл цуглуулах болон боломжит ханган нийлүүлэгчдийг урьдчилан үнэлэх зорилготой бөгөөд ямар нэгэн санал, гэрээ байгуулах үүрэг, ажил олгох амлалт, эсвэл цаашдын хамтын ажиллагааг баталгаажуулах нөхцөл болохгүй. Сэндвик Монголиа ХХК нь өөрийн шийдвэрээр оролцогчдыг товч жагсаалтад оруулах, нэмэлт мэдээлэл хүсэх, ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нягтлах, холбогдох нарийвчилсан шалгалт хийх, мөн сонгон шалгаруулалтын үйл явцыг зогсоох эрхийг өөртөө хадгална.
Тодруулга, лавлагаа авах утас: 9400 1914
Supplier Expression of Interest (EOI) Invitation
Provision of Heavy Equipment Re-build, Steel Fabrication, Sandblasting and Protective Coating Services
|
Company |
Sandvik Mongolia LLC |
Document Type |
Supplier Registration / EOI |
|
Document No. |
SM-SC-EOI-001 |
Version |
1.0 |
|
Owner |
Indirect Purchasing |
Classification |
Supplier Facing / Controlled |
|
Submission Deadline |
10 August 2026, 17:00 |
Submission Email |
1. Invitation
Sandvik Mongolia LLC invites qualified and experienced companies to submit an Expression of Interest (EOI) for future procurement opportunities in heavy equipment rebuild, steel fabrication, machining, sandblasting, painting, protective coating and related maintenance services supporting mining operations.
The purpose of this EOI is to identify capable suppliers for pre-qualification, shortlisting, and potential participation in future RFQ or tender processes.
2. Scope of Services
- Heavy equipment rebuilds and component refurbishment
- Steel fabrication, structural repair and modification work
- Welding services, including qualified/certified welding
- Machining, line boring and associated engineering support
- Sandblasting, abrasive blasting and surface preparation
- Industrial painting, protective coatings and corrosion control
- Non-Destructive Testing (NDT), inspection and quality verification
- Workshop-based and site-based maintenance or repair services
3. Minimum Requirements
- Valid business registration and applicable licenses
- Relevant experience in mining, heavy industry, infrastructure or industrial services
- Qualified technical, welding, fabrication and coating personnel
- Adequate workshop facilities, lifting capacity, tooling and equipment
- Documented Quality Management and HSE Management arrangements
- Ability to mobilize skilled personnel and equipment when required
Preferred capabilities
- ISO 9001, ISO 45001 and/or ISO 14001 certification
- Mining industry work experience and customer references
- NDT capability and engineering/design support capability
4. Information to be Submitted
Interested companies shall complete the attached Supplier Pre-Qualification & EOI Response Form and provide supporting documents where available, including company profile, business registration certificate, relevant certifications, HSE statistics, quality procedures, workshop/equipment list, relevant project experience and customer references.
5. Evaluation and Shortlisting
|
Evaluation Area |
Assessment Focus |
|---|---|
|
Safety performance |
HSE management, incident history and safe work controls |
|
Technical capability |
Workshop, people, equipment, NDT, welding and engineering capacity |
|
Relevant experience |
Mining, rebuild, fabrication, coating and repair references |
|
Quality systems |
Procedures, inspection controls and certification |
|
Resource availability |
Ability to mobilize and meet project timing |
|
Commercial capability |
General competitiveness and financial/insurance capacity |
|
Local content |
Local ownership, workforce, subcontractors and manufacturing capability |
|
Shortlisted suppliers may be invited to additional stages such as technical clarification, workshop/site assessment, supplier capability review, reference checks and commercial evaluation. |
6. Compliance Requirements
Respondents must disclose any actual, potential or perceived Conflict of Interest (COI) and confirm willingness to comply with Sandvik requirements relating to ethical business conduct, anti-bribery and anti-corruption, occupational health and safety, environmental management, applicable laws and supplier conduct expectations. Respondents must complete the attached COI Declaration Form.
7. Submission Instructions
|
Item |
Instruction |
|---|---|
|
Email subject |
Rebuild Service Supplier Registration – [Company Name] |
|
Submission address |
|
|
Submission deadline |
10 August 2026, 17:00 |
|
Required format |
Please use the link replug.link/8f3a8912 provided to submit the fully completed response form and all relevant supporting documents. |
8. Disclaimer
Submission of an EOI does not guarantee inclusion in future RFQ or tender processes. Sandvik reserves the right to determine the suppliers invited to future sourcing events based on capability, capacity, safety performance, commercial considerations and business requirements.
For inquiries and clarification, please contact: 9400 1914
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

