ФОТО: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт TIKA-гийн буцалтгүй тусламжаар сургалтын танхим байгуулагдлаа
Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг(ТТАХНЭ)-тэй Бүгд Найрамдах Турк Улс(БНТУ)-ын Хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг буюу TIKA хамтран ажиллаж байна.
Уг хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлэгт TIKA-ын буцалтгүй тусламжаар сургалтын танхим байгуулагдаж, иж бүрэн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнтэйгээр өнөөдөр нээгдлээ.
"Монгол-Туркийн хамтарсан сургалтын танхим" нь 40,000 ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд 74 нэр төрлийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнтэй юм.
ТТАХНЭ-ийн захирал Т.Нарантуяа нээлтийн арга хэмжээний үеэр "Эмч мэргэжилтнүүд маань ажлын байран дээрээ тасралтгүй сурч хөгжих, ур чадвараа улам дээшлүүлэх боломжтой болж байгаад маш их баяртай байна" гэж байв.
Энэхүү төсөл TIKA-гийн Монгол Улсад хэрэгжүүлж буй 908 дахь төсөл болжээ.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
