Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
Цахилгаан автомашин ашигладаг иргэдийг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлдөг болох гэнэ.
Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Засгийн газраас цахилгаан автомашины тоог нэмэх бодлогыг барьж байгаа. Нийслэлийн бодлого ч мөн нэг зүгт чиглэж байгаа. Цахилгаан автомашин агаар орчны бохирдлыг бууруулах, эдийн засгийг хэмнэнэ.
Улаанбаатар хотод цахилгаан автомашиныг цэнэглэх нийт 40 цэг байгуулахаар байршлыг тодорхой болгож, зөвшөөрлийг өгч байгаа. “COP-17” хурлаас өмнө цахилгаан машины цэнэглэгч цэгүүдийг ашиглалтад оруулна.
Цахилгаан автомашин дугаарын хязгаарлалтад орохгүй. Төлбөртэй авто зогсоол дээр ногоон дугаартай, автомашиныг үнэгүй зогсоох боломжийг бүрдүүлнэ" гэж мэдээлэв.
Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 2,000 орчим цахилгаан автомашин бүртгэгдсэн нь нийт 755,889 тээврийн хэрэгслийн 0.18 хувийг эзэлдэг байна.
Түүний мэдээлснээр цаашид цахилгаан автомашин хэрэглэгчийн тоог 10,000 болгохоор төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

