Уншиж байна ...

Э.Ниндэв: Улаанбаатар хотын иргэд цахилгаан автомашин унах нь ихсэх хандлагатай байна. Өнгөрсөн онд 700 бүртгэгдсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын иргэд цахилгаан автомашин унах нь ихэсжээ.

Энэ тухай Нийслэлийн Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төв" ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв "2025-2026 онд иргэд цахилгаан автомашиныг бүртгүүлэх нь ихсэж байгаа. Улаанбаатар хотод нийт 1,900 орчим цахилгаан автомашин байна. Үүнээс 700 нь өнгөрсөн онд бүртгэгдсэн. Цахилгаан автомашинд хамгийн түрүүнд УБ серитэй улсын дугаар олгодог. 

10-аас дээш жилийн насжилттай автомашин бус цахилгаан автомашин авбал эрүүл мэндэд ээлтэй гэдгийг Улаанбаатар хотын иргэд дэмжиж байна гэж харж байгаа" хэмээн ярилаа.

Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 755,889 тээврийн хэрэгслийн 43.95% нь буюу 332,223 нь хосолсон хөдөлгүүртэй бол 247,719 бензин, газаар ажилладаг 9,653, бүрэн цахилгаан 1,900 байгаа аж.

Харин 594,950 тээврийн хэрэгсэл 10 ба түүнээс дээш жилийн насжилттай байна.

2021 онд улсын хэмжээнд нийт 443 цахилгаан тээврийн хэрэгсэлтэй байжээ.