Нийслэлийн иргэдээс ирж байгаа гомдол, санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар өчигдөр танилцуулсан юм.
Энэ үеэр Улаанбаатар хотод сүүлийн үед цахилгаан автомашин их хэрэглэж байгаатай холбогдуулан цэнэглэх станцгүй байна гэсэн гомдол зарим иргэнээс ирснийг хэлж байв.
Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Цахилгаан автомашин нь агаарын бохирдолгүй, түлш хэрэглэхгүй, эдийн засгийн хэмнэлттэй.
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу түлш түгээдэг компаниудын төлөөлөлтэй удахгүй уулзалт зохион байгуулж, цахилгаан автомашин цэнэглэх станцуудыг Улаанбаатар хотын хэмжээнд байршуулах хүсэлтийг тавина.
Цаашид цахилгаан тээврийн хэрэгслийн стандартуудыг шинэчлэхээр төлөвлөж байна" гэж тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!