Олон хэлний дархлаатай ирээдүйг бид хэрхэн бүтээх вэ?

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Тэрээр АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хоёр удаа шалгарч, Нью-Йорк Мужийн Их Сургууль (State University of New York)-д англи хэл заах арга зүй (TESOL)-ын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2005 оноос хойш Монгол болон Олон улсын түвшинд англи хэлний боловсрол, багшийн мэргэжлийн хөгжил, сургалтын арга зүйн чиглэлээр  ажилласан туршлагатай бөгөөд одоогоор Лингорс Боловсролын байгууллагын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Мөн тэрээр EnglishPowered цуврал ном болон I Love My Family хүүхдийн зурагт номын зохиогч юм.

Та бүхэн Х. Нинж-Эрдэнэ захирлын дараагийн хөгжлийн төлөвлөгөө, байгууллагын үнэт зүйлс, алсын хараа, боловсролын талаарх үзэл баримтлал, байр сууриа хуваалцсан энэхүү ярилцлагыг шимтэн уншаарай.

- Эхлээд таны карьерын замналаас яриагаа эхэлье. Өнөөдрийг хүртэлх мэргэжлийн замналаасаа товчхон хуваалцвал?

- Миний ажлын гараа их сургуулийн гуравдугаар курсийн оюутан байх үеэс эхэлсэн. Тухайн үед Тайланд улсын Бангкок хотын олон улсын дунд сургуульд англи хэлний багшаар ажиллаж байлаа. Оюутан байхдаа олон улсын орчинд багшилсан тэр туршлага надад боловсрол гэдэг зөвхөн мэдлэг дамжуулах бус, хүний ертөнцийг харах өнцгийг тэлэх үйл явц гэдгийг ойлгуулсан. Түүнээс хойш англи хэлний боловсрол, сургалтын хөтөлбөр багшийн хөгжил, үнэлгээний систем, мэргэжлийнхээ туршлага дээр үндэслэн ном ч гаргалаа.

Одоо ингээд технологид суурилсан олон нийтэд гадаад хэлний боловсрол олгох зорилготой Эдтек салбар руу ороод байна даа.

- Лингорсын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд нэлээд өргөжиж, боловсролын экосистем хөгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Энэ талаар уншигчдад танилцуулбал?

- Тийм ээ. Лингорсын хувьд бид хэл сурахыг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгоход төвлөрч ажилладаг. Бид сонсох, ярих, унших, бичих гэсэн хэлний дөрвөн үндсэн ур чадварыг цогцоор нь хөгжүүлэх сургалтын шийдлүүдийг хөгжүүлж, технологийг боловсролтой үр дүнтэй хослуулахад төвлөрч ажилладаг. Тиймээс бид зөвхөн нэг бүтээгдэхүүн хөгжүүлэхээс илүүтэйгээр боловсролын экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

зураг
 

Өнгөрсөн зургаадугаар сард бид хэл сурах арга зүйд суурилсан, тоглоомчилсон (gamified) шийдэлтэй, олон хэлээр унших боломжтой Lingors App-аа танилцуулсан.

Гэхдээ Lingors App бол бидний хувьд зүгээр нэг аппликэйшн биш. Бид хүн бүрийн хэлний мэдлэг, чадварыг тасралтгүй хөгжүүлж, хэлний дархлааг бэхжүүлэхийн зэрэгцээ багш, суралцагч, сургууль, контент бүтээгч, хэвлэлийн байгууллага, мэргэжлийн холбоодыг нэг дор холбосон боловсролын экосистемийг бий болгохыг зорьж байна.Lingors app маань энэхүү экосистемийн нэг хэсэг юм.

- Та яагаад унших нь хэл сурахад хамгийн үр дүнтэй арга гэж үздэг вэ? Унших аргачлал нь яагаад Лингорсын хамгийн чухал үнэт зүйл хэвээр байх вэ?

- Хэлийг зөвхөн үг цээжилж, дүрэм судалж, Youtube, Netflix үзээд бүрэн эзэмшдэг гэвэл үгүй ээ. Хэлийг утга уран зохиолоор дамжуулан эзэмших боломжтой. Унших үед суралцагч үгийн сан, дүрэм, өгүүлбэрийн бүтцийг тус тусад нь биш, нэгэн цогц байдлаар хүлээн авдаг. Тогтмол уншдаг хүн хэлний талаар бодохоо больж, тухайн хэлээр бодож сэтгэж мөрөөдөж эхэлдэг.

Энэ бол хэл сурах хамгийн чухал шилжилт. Ном уншсанаар зөвхөн хэлний чадварыг хөгжүүлээд зогсохгүй анхаарал төвлөрөл тэвчээр, төсөөлөл, шүүмжлэлт сэтгэлгээ, эерэг хандлага ном дээр гарсан дүрүүдээр дамжуулан бусдыг ойлгох чадварыг цогцоор нь хөгжүүлдэг.

- Өнөөдөр хэл сурах олон платформ бий болсон. Тэгвэл хэрэглэгч яагаад Lingors App-ийг сонгох хэрэгтэй вэ?

- Lingors App-ийн ялгарал нь дэлхий даяар үр дүн нь батлагдсан Extensive Reading буюу уншлагаар дамжуулан хэл сурах арга зүй юм.

Бид суралцах явцыг аль болох сонирхолтой байлгахыг зорьсон. Тиймээс апп-даа тоглоомчилсон шийдлүүдийг хөгжүүлж, хэрэглэгчид Лингорсоос зарласан уншлагын марафонд оролцох эсвэл өөрсдийн хувийн уншлагын марафоныг үүсгэж болзол шагналаа аппаараа тохируулан найз нөхөдтэйгөө хамт унших боломжийг бүрдүүлсэн.

зураг
 

- Lingors App-ийг ашиглаж эхэлсэн хэрэглэгч хамгийн түрүүнд ямар өөрчлөлтийг мэдэрнэ гэж та бодож байна?

- Миний бодлоор хамгийн түрүүнд "энэ аппыг хэрэглэхэд амар юм байна" гэсэн мэдрэмж төрөх байх.  Аппаа татаж, бүртгүүлээд номоо уншиж өөрийн профайл дээрээсээ нийт уншсан ном, уншсан үгийн тоо, сонссон хугацаа зэрэг мэдээллээ нэг дороос харах боломжтой.

Бас ганцаараа биш, найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо хамт унших боломж нь хүмүүсийг илүү тогтвортой дадалтай болгодог. Үүнийг бид олон жилийн турш уншлагын марафон зохион байгуулсан туршлагаасаа харсан.

Нөгөө талаар хүн өөрийн түвшинд тохирсон номоос эхлэхээр хэл сурах айдас бага багаар арилж, унших нь өөрөө нэг төрлийн дадал болдог. Хүмүүс өдөр бүр дасгал фитнесс хийж булчин суудагтай адилхан бидний тархи ч гэсэн чанартай гоё ном зохиол унших тусам улам хөгжиж зоволгүйгээр нэг мэдэхэд хэл сурчихсан байдаг.

Энд их хугацаа зарцуулах шаардлагагүй. Өдөрт ердөө 20 минутыг утаснаасаа уншихад л хангалттай. Лингорс апп-р дамжуулан бид хэл сурахыг тусдаа хийх ёстой даалгавар биш, харин өдөр тутмын амьдралын нэгэн дадал болгохыг зорьж байна.

зураг
 

- Таны бодлоор Лингорс боловсролын салбарт ямар өөрчлөлт авчирч чадна гэж харж байна вэ?

- Боловсролын эцсийн зорилго нь зөвхөн шалгалтад сайн дүн авах биш, харин нийгэмдээ хэрэгтэй, хариуцлагатай иргэн болж төлөвших явдал. Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудын хоорондын харилцаа улам төвөгтэй ээдрээтэй болчихсон байна. Ийм орчинд зөвхөн англи хэл мэддэг байх хангалтгүй. Дэлхийн иргэн байхын тулд хоёр дахь, гурав дахь хэл эзэмшиж, өөр соёлын хүмүүсийн хэл соёлыг ойлгох хүндлэх дипломат, уян хатан, хүнлэг байдлаар харилцах шаардлагатай болж байна. Номоор дамжуулан бид үүнд суралцаж чадна.

- Лингорсын урт хугацааны алсын хараа, эрхэм зорилгын талаар хуваалцвал?

- Бидний алсын хараа бол олон хэлний дархлаатай, тэгш хүртээмжтэй боловсролын экосистемийг бий болгох. Олон хэлний дархлаа гэдэгт бид Монгол хэлээ хамгийн түрүүнд багтаасан. Монголын хүүхэд залуус уншихаа больсон байна гэсэн шүүмжлэлт их өртдөг. Энэ зөвхөн манай залуус уншихгүй байгаа зүйл биш. Ковидоос хойш энэ бүр дэлхийн бүх улс орнуудын хувьд асуудал болоод ирсэн. Одоо үеийнхэн цаасан ном унших дургүй болсон. Тиймээс тэдэнд дижитал хэлбэрт нь тохирсон аргаар унших чадварт сургах нь улс гүрний боловсролын бодлого байх ёстой.

Лингорсын хувьд бид системтэй арга зүй, инновацад суурилсан шийдлээр хүн бүрд эх хэлээр болон сургуулийн хөтөлбөрийн хүрээнд сонгон суралцаж байгаа гадаад хэлээр унших боломжийг бий болгож өгч байгаа. Цахимд суурилсан учраас ухаалаг утастай хүн бүр аппаа татаж аваад хаанаас ч унших боломжтой.

Бид хэрэглэгч нараа зөвхөн Монголоор гэж харахгүй байгаа. Мэдээж хэдэн зуун мянган хэрэглэгчтэй олон хэлний уншлагын платформ болохыг зорьж байна. Гэхдээ бидний амжилтыг зөвхөн хэрэглэгчийн тоогоор хэмжихгүй. Хүмүүст шинэ боломж нээж, өөрсдийн гэсэн соёл, хэл, үндэсний онцлогоо номоор дамжуулан хадгалуулан үлдээж байгаа нь манай аппын үнэт зүйл.
зураг
 

- Гүйцэтгэх захирлын хувьд одоо юунд төвлөрөн ажиллаж байна вэ?

- Одоогоор  Лингорс аппын олон хэлний тогтолцоог бэхжүүлэх, хэл сурах арга зүйд суурилсан чанартай номуудыг апп дээрээ байршуулах дээр төвлөрч байна. Одоогийн байдлаар Mонгол, Англи хэл дээр ном ороод эхэлчихсэн байгаа. Удахгүй Солонгос хэл, Хятад хэл, Япон хэл дээр суралцагч нарт зориулсан номуудыг нэмж оруулахаар манай баг хамт олон ажиллаж байна.

- Англи хэлний боловсролын салбарт олон жил ажилласан хүний хувьд өнөөдөр ч таныг чиглүүлдэг хамгийн чухал сургамж юу вэ?

- Хүн төрөлхтний хувьд хэл гэдэг зүйл зөвхөн харилцааны хэрэгсэл бус, харин бодох, төсөөлөх, туршлагаа хуваалцах боломж олгодог. Тухайн хэл устахад зөвхөн үгс алга болдоггүй. Тэр хэлээр дамжигдан ирсэн ертөнцийг харах өнцөг, түүх, соёлын үнэт зүйлс, онцлог давуу талууд, тухайн үндэстний сэтгэлгээний нэг хэсэг хамт мөхөж алга болдог. Ямар нэгэн хэл дээр унших нь бидний өөрийн туршлага, тархины багтаамжаас давж сэтгэх боломжийг нээдэг.

Хүний амьдрал богино, туршлага хязгаартай. Бид бүхнийг багшаар заалгаж сурах боломжгүй. Харин утга уран зохиолын номоор дамжуулан олон зуун хүний амьдрал, үе дамжсан амьдралын ухаан, өөр өөр орны соёлт ертөнцөөр аялж чадна. Ном уншдаг хүн хэзээ ч оюун санааны хоосролд ордоггүй.

- Эцэст нь Лингорстой хамт өсөж, хөгжиж буй нийт хүмүүст хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

- Юуны түрүүнд өнөөг хүртэлх хугацаанд Лингорстой хамт байсан багш суралцагч нар, эцэг эхчүүд хамтрагч сургуулиуд боловсролын байгууллагууддаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Ялангуяа өөрсдөө тогтмол уншиж, сурагчдадаа үлгэр дуурайлал үзүүлж байгаа багш нарын оролцоо бидний хувьд маш үнэ цэнтэй. Бидний ирээдүй ямар байх нь өнөөдөр хүүхдүүд маань юу уншиж, юу сурч, юунд итгэж байгаагаас ихээхэн хамаарна. Уншдаг хүн өөрийнхөө төдийгүй нийгмийнхээ ирээдүйг өөрчилж чадна.

Тиймээс өдөр бүр багахан хугацааг уншихад зориулж, хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх энэ үйлсэд бидэнтэй хамт байгаарай.

Лингорс апп хүн бүрд зориулагдсан - зохиолч нар, паблишинг компаниуд, багш нар, хүүхэд залуус, олон хэл суралцагч нар, номын хорхойтон гээд

ЛИНГОРС АПП ТАТАХ:

IOS: shorturl.at/ImLw1
Android: shorturl.at/0iD8b

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.