Монголдоо хамгийн урт дижитал дэлгэцийг босгож буй KHARKHORUM фестиваль наймдугаар сард зохион байгуулагдана

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигдсан KHARKHORUM Visual Art & Music Festival энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Ази, Европыг холбосон Хархорум хотоос сэдэвлэсэн тус фестиваль нь салбартаа танигдсан DJ, продюсерүүд болон олон улсын нэр бүхий уран бүтээлчдийн хамт жил бүр онцлог хөтөлбөрийг хүргэн ажилласаар Монгол дахь электроник хөгжмийн хамгийн том фестиваль болж үргэлжилсээр байна.

Энэ удаагийн фестиваль "TIME" сэдвийн хүрээнд наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд явагдах бөгөөд дараах шинэчлэлтүүдийг багтаажээ.

  • Илүү том, илүү сүрлэг орон зай: Өмнөх гурван удаагийн наадмыг "Steppe Arena"-д зохион байгуулж байсан бол энэ жил хамрах хүрээгээ тэлж, илүү олон үзэгч хүлээн авах боломжтой задгай талбайд буюу Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.
  • Тойрон үргэлжлэх дижитал бүтээл: Шоу бүхэлдээ 360 градус тойрон үргэлжлэх 300 метрийн урттай дэлгэцээр гарах бөгөөд тайз засал, гэрэл тусгалт, дуу дүрсний гүйцэтгэлийг олон улсын түвшинд тохируулан бэлтгээд байна. 12 метрийн өндөртэй уг дэлгэцээр дижитал бүтээлүүд үргэлжлэх бөгөөд Монголд анх удаа уг хэмжээний бүтээн байгуулалт болж байгаа нь онцгой билээ.
  • 2 өдөр 2 өөр хөтөлбөр: Жил бүр фестивалийн онцлогийг багтаасан хөтөлбөрүүд танилцуулагддагаас энэ жил мөн сонирхолтой хөтөлбөр хүлээгдэж байна.
зураг
 
зураг
 
зураг
 

300 метрийн урттай дэлгэцээр 360 градус тойрсон дижитал арт

Монгол улсад визуал арт, тэр дундаа дижитал бүтээлүүд сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр хөгжиж буй бөгөөд уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна түүнийг хүргэж буй технологийн шийдлүүд ч мөн өрсөлдөхүйц болсоор байна. Энэ дунд электроник хөгжмийн салбарт жил бүр өөрсдийгөө баталж яваа KHARKHORUM фестиваль өнгөрсөн гурван жилийн хугацаанд Steppe Arena-д зохион байгуулагдсан бол энэ жилээс зай талбайг илүү томруулан үзэгчдэд хүртээмжтэй мөн илүү тухтай байлгах үүднээс Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдахаар болжээ.

зураг
 

Фестивалийн төв тайзыг тойрон үргэлжлэх 12 метрийн өндөртэй 300 метрийн урттай дэлгэц нь талбайг бүтэн тойрсноор KHARKHORUM-ын танил болсон дижитал бүтээлүүдийн хамт үзэгчдийг хүлээн авахаар бэлдээд байна. Энгийн дэлгэцэн дээрх дүрснээс ялгаатай нь 12 метрийн өндөртэй дэлгэцэн дээрх дүрс бодит хэмжээнээсээ хэд дахин том харагддаг буюу илүү сүрлэг мэдрэмжийг өгдгөөрөө онцлогтой.

Хөгжмийн дуугаралтын хувьд Cinematic Orchestral дуугаралттай бөгөөд зөвхөн хавтгай аялгуу гэхээс илүүтэй тухайн бүтээлийн уур амьсгал, сэтгэл хөдлөл, үйл явдлыг өгүүлэмжтэйгээр илэрхийлэх болно. Ингэснээр тайзан дээр тоглож буй уран бүтээлч тус бүрийн онцлогийг агуулсан дижитал бүтээл тасралтгүй үргэлжилж, цуурайтай дуугаралт нь орон зайн гүнзгий мэдрэмж төрүүлэх юм.

Орчныг цоо шинээр босгож, дижитал бүтээл тасралтгүй үргэлжлэх орчинд салбартаа танигдсан уран бүтээлчдийн хөгжмийг амьдаар нь сонсох орон зайг улам тухтай, улам сүрлэг болгож буй нь энэ жилийн томоохон онцлогуудын нэг бөгөөд KHARKHORUM фестивалийн давуу талуудын нэг билээ.

Хаана: Төв Цэнгэлдэх хүрээлэн

Хэзээ: Наймдугаар сарын 22, 23-нд

Тасалбар:

Цахим хуудаснууд:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.