Олон улсын нислэгт агаарын тээврээр Сөүл рүү зорчих иргэдийн тоо хамгийн их буюу 31%-ийг эзэлжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ оны эхний хагас жилд агаарын тээврээр 1.2 сая зорчигч зорчсон байна. Зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 82 мянга буюу 8.2 хувиар өсжээ. Үүнээс
- 948 мянган зорчигч буюу 82.5 хувь нь олон улсад,
- 201 мянган зорчигч буюу 17.5 хувь нь дотоодод зорчсон байна.
Зорчсон чиглэлээр нь харвал олон улсын нислэгт Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчид хамгийн их буюу 31.6 хувь, дотоодын нислэгт Улаанбаатар–Оюутолгой чиглэлийн зорчигчид хамгийн их буюу 81.6 хувийг эзэлж байгааг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
