Таван байршилд олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Монос, Механик Инженер, Тээврийн Сургууль, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт мэргэжлийн байгууллагаас гарсан тухай мэдээлж байв.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр эдгээр таван байршлын олон түвшний уулзварын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), нарийвчилсан зураг төслийг боловсруулж дуусжээ.
Уулзваруудын түвшнийг зааглаж, олон түвшинтэй болгосноор тээврийн хэрэгслийн урсгалын огтлолцлыг бууруулж, гэрлэн дохионоос хамааралтай зогсолт, хүлээлтийг багасган замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.
Олон түвшний уулзвартай болох 5 байршил:
- Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар
- Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар
- Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар
- Наадамчдын замын явган хүний гүүр
- Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр.
Нийслэл хотын нийт 18 байршилд олон түвшний уулзвар барихад 594 сая ам.доллар зарцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
