"Усанд автсан цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бүрэн хатсаны дараа мэргэжлийн хүнээр шалгуулж ашиглаарай"

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бороотой өдрүүдэд цахилгааны аюулгүй байдлаа хангахыг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс анхаарууллаа. 

Бороо үерийн улмаас цахилгаанд цохиулах болон гал түймрийн эрсдэл нэмэгддэг. Иймд гэр, орон сууц болон ажлын байрны цахилгааны аюулгүй байдлыг шалгаж, шаардлагатай бол цахилгааныг эх үүсвэрээс нь салгахыг зөвлөв. 

Усанд автсан цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бүрэн хатсаны дараа мэргэжлийн хүний үзлэгээр шалгуулж байж ашиглах нь зүйтэй. Мөн ил гарсан цахилгааны утас, унасан шон, кабельд ойртож, хүрэхгүй байх, цахилгаанд цохиулсан хүн байвал шууд хүрэлгүйгээр яаралтай тусламж дуудахыг зөвлөлөө. 

зураг