НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны II улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Монголын Татварын Албанаас мэдэгдэв.

Энэ удаад 1,398,018 иргэнд 107.8 тэрбум төгрөгийг буцаан олгож байгаа юм.

Мөн 79,879 иргэн буцаан олголтын дүнгээсээ нэг тэрбум төгрөгийн татвараа төлөөд буй.

зураг