Наймдугаар сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос наймдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа.
Ирэх сарын 08-нд нийт таван барилдаан зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Энэ жилийн наадмын түрүү бөх даян аварга Б.Орхонбаярын цолын мялаалга наадам ирэх сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болох аж. Мөн хоёр сум, хоёр байгууллагын түүх ойн баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаан ирэх сард зохион байгуулагдах юм байна.
- 01-02-ны Бямба-Ням гарагт Баян-Өлгий, Ховд аймгийн баяр наадам
- 04-ны Мягмар гарагт Хархорин хотын нээлт, Эрдэм шинжилгээний хуралд зориулсан бөхийн барилдаан /Хархорин суманд/
- 06-07-ны Пүрэв-Баасан гарагт Ховд аймгийн Дарви сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойн баяр наадам
- 07-08-ны Баасан-Бямба гарагт Энержи Ресурс ХК-ийн баяр наадам /Өмнөговь, Цогтцэций суманд/
- 08-ны Бямба гарагт Монголын төмөр замчдын баяр наадам /Хонхорт өртөөнд/
- 08-ны Бямба гарагт Даян аварга цолын мялаалга наадам /Сэлэнгэ, Сүхбаатар хот/
- 08-ны Бямба гарагт Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр наадам /Хүй долоо Монгол наадам цогцолборт/
- 06-08-ны Пүрэв-Бямба гарагт Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам
- 13-15-ны Пүрэв-Бямба гарагт Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам
- 17-ны Даваа гарагийн 11:40 цагт Үндэсний Их баяр наадмын долоогийн даваанд тунаж Улсын заан цол хүртсэн бөхөд ЗААН ЖИМИНИ авто машин гардуулах үйл ажиллагаа /Баянзүрх дүүрэг Бридж корпораци/
- 21-ний Баасан гарагт Нүүдэлчин соёлын фестивальд зориулсан үндэсний бөхийн барилдаан /Монгол наадам цогцолборт/
- 28-ны Баасан гарагт Хилчин спорт хорооны 80 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан /Монгол бөхийн өргөө/
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
