ФОТО: Монголын өсвөрийн хөлбөмбөгчид Хөх хотоос алт, мөнгө, хүрэл цом хүртжээ
БНХАУ-ын Өвөр монголын Хөх хотод өсвөрийн хөлбөмбөгчдийн "Чинчен кап" тэмцээнд монголчууд амжилттай оролцоод иржээ. Долдугаар сарын 15-наас 22-ныг дуустал үргэлжилсэн тус тэмцээнд нийт 17 баг оролцсоноос Монголоос дөрвөн баг хүч сорьсон байна.
Тус тэмцээнээс "УБ Буганууд" хүүхдийн хөлбөмбөгийн клубийнхэн гурван насны ангилалд оролцоод алт, мөнгө, хүрэл цом хүртжээ.
Тухайлбал
- 9 насны ангилалд алтан медаль,
- 11 насны ангилалд мөнгөн медаль,
- 13 насны ангилалд хүрэл медаль хүртэв.
Тус клубийн 9 насны хөвгүүд нийт 10 тоглосноос ес хожиж, нэг хожигдсоноор хүснэгтийг тэргүүлсэн юм. Нийт 48 гоол оруулахад Э.Анар 24 гоол оруулсан амжилтаар мэргэн бууч, Э.Содбилэг шилдэг тоглогчоор шалгарчээ.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
