Австрийн харьяа Альпийн нуруунд авирч байсан аялагч үхэр сүргийн халдлагын улмаас амиа алджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн үдээс хойш Альпийн нуруунд авирч байсан 67 настай аялагч эмэгтэй үхэр сүргийн халдлагын улмаас амиа алдсаныг Австри улсын эрх баригчид мэдээлжээ.

Тус улсын Тирол мужийн Лиенц дүүргийн ууланд бэлчиж байсан 40-60 орчим тооны үхэр эмэгтэйн биед халдсан юм байна. Энэ үеэр түүний 65 настай нөхөр бас халдлагын улмаас хүнд гэмтжээ.

Амьтад яагаар ийм түрэмгий ааш авир гаргасан шалтгааныг эрх баригчид тогтоож чадаагүй байна.

Үхэр сүрэг заримдаа тугалаа хамгаалахын тулд нохой зэрэг бусад амьтад руу дайрдаг ч тухайн үед аялагчид ямар нэг амьтан дагуулж яваагүй гэнэ.

Сүүлийн жилүүдэд ийм халдлага үе үе гарах болсон тул Австрийн эрх баригчид уулсын бүсэд аялахдаа анхаарал болгоомжтой байхыг жуулчдад тогтмол анхааруулах болжээ.

Үүнээс өмнө 2025 оны есдүгээр сард эхнэр, нохойн хамт Альпийн нурууны Рамсау-ам-Дахштейн бүс нутагт аялж явсан 85 настай эрэгтэй үхэр сүргийн халдлагын улмаас амиа алдаж байв.

 

Эх сурвалж: DPA