Нийслэлийн дөрвөн дүүрэгт мод бут, сөөгийн суулгац, үрслэгийн өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
iKon.MN
Нийслэлийн дөрвөн дүүрэгт мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
- Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо: Барилгачдын талбай
- Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо: Төв цэнгэлдэх хүрээлэн
- Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо: Экстрем спортын талбай
- Налайх дүүрэг, 1 дүгээр хороо: Төв талбайд өргөтгөсөн худалдаа гарч байгаа юм.
Өргөтгөсөн худалдаагаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээ, хөрс, бордоо, зарим төрлийн тоног төхөөрөмжийг борлуулж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Жил бүрийн тав болон есдүгээр сарын Бямба, Ням гарагт мод тарих өдөр үргэлжилдэг билээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

