Трампын дэлхийн улс орнуудад ногдуулсан $35.5 тэрбумын хууль бус импортын татварыг АНУ буцаан төлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд дэлхийн бараг бүх улс орнуудын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ногдуулах арга хэмжээ авч байсан.

Энэ оны хоёрдугаар сард тус улсын Дээд Шүүх энэ арга хэмжээг 1977 оны хориг арга хэмжээний тухай хуулийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дүгнэлтийг гаргасан юм.

Ингэснээр Трампын засаг захиргаа өнгөрсөн хугацаанд хураасан татвараа улс орнуудад буцааж төлөх ёстой болсон.

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын шүүхээс гаргасан бичиг баримтад өгүүлснээр тус улсын гаалийн алба тавдугаар сарын 11-ний байдлаар Трампын хууль бус шийдвэрээр хураасан татвар, татварын хүү нийт $35.46 тэрбумыг улс орнуудад буцаан төлжээ.

Тавдугаар сарын 11-ний өглөөний 7:00 цагийн байдлаар АНУ-ын Гааль, Хил Хамгаалалтын Газар буцаан олголтын 126,237 хүсэлт хүлээж аваад байсан байна.

Эдгээрээс буцаан олголт авах эрхтэй нь баталгаажсан 86,874 хүсэлтийг шийдвэрлэжээ.

Трампын ногдуулсан хууль бус импортын татварын буцаан олголтын нийт хэмжээ дээд тал нь $166 тэрбум хүрэх тооцоотой байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters