АМИНЫ ОРОН СУУЦ ЭКСПО: Иргэдэд зориулсан амины орон сууцны цогц шийдлийн сэдэвчилсэн семинар болно

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Хотжилт эрчимжиж буй өнөө үед иргэд эрүүл, тав тухтай, бие даасан дэд бүтэцтэй орчинд амьдрах эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байна. Улаанбаатар хотын нийт өрхийн 50.1% буюу 216,989 өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн 90 гаруй хувь нь эрчим хүчний хэмнэлттэй, инженерийн дэвшилтэт шийдэл бүхий орон сууцанд шилжих шаардлагатай байна.

Энэхүү хэрэгцээг хангах, салбарын шилдэг шийдлүүдийг нэг дор төвлөрүүлэх зорилготой Амины Орон Сууц Экспо 2026 үзэсгэлэн 2026 оны 5 дугаар сарын 15–17-ны өдрүүдэд Барилгачин худалдааны төв-д зохион байгуулагдана.

Энэхүү үзэсгэлэн нь:

  • Дулаан алдагдлыг бууруулах шийдэл
  • Засвар, шинэчлэл
  • Инженерийн дэд бүтэц
  • Халаалтын системийн шинэчлэл
  • Шинээр амины орон сууц барих төлөвлөлт зэрэг бүх шийдлийг нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ.

Түүнчлэн амины орон сууц, инженерийн шийдэл, ногоон барилгын чиглэлийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, технологийг мэргэжилтнүүдийн семинараас үнэ төлбөргүй сонсох боломжтой.

2026.05.16 - Бямба гарагт “Амины орон сууцны төлөвлөлт” сэдвээр (12:00–14:00)

зураг
 
  • Нийтэд хүртээмжтэй төлөвлөлт /АОС/
    В.Ойдов — Нийтэд Хүртээмжтэй Пассив Лаборатори Хауз төслийн санаачлагч
  • Тэг эрчим хүчний сууц
    Б.Мөнхбаяр — ШУТИС ЭХИС-ийн багш
  • Эрчим хүчний хэмнэлттэй АОС төлөвлөлт, зураг төсөл
    А.Отгончимэг — Амины Орон Сууцны Инновац Хөгжлийн Төвийн Гүйцэтгэх захирал
  • Угсармал хийцийг амины орон сууцад төлөвлөх нь
    З.Цэнгэлмаа — “Эн Си Ди Прекон ХХК”-ийн архитектор
  • Агаар сэлгэлтийн оновчтой төлөвлөлт
    Ц.Уранцэцэг — Зөвлөх инженер, БАС - ийн багш доктор, дэд профессор
  • Эрчим хүчний хэмнэлттэй цонх
    Л.Гантөмөр — “Цонх Констракшн ХХК”-ийн захирал

2026.05.17 - Ням гарагт “АОС халаалт, инженерийн шийдэл” сэдвээр (12:00–14:00)

зураг
 
  • Нар + батарейн системийн ухаалаг төлөвлөлт
    Г.Бат-Эрдэнэ — “Монкабель системс" ХХК - ийн Барилгын Технологийн хэлтсийн захирал
  • АОС-ийн хийцлэлийн давуу ба сул тал
    О.Хишигмөнх — “Барилгачин Групп”-ын инженер
  • Хувийн хаус хотхоны цэвэрлэх байгууламж
    С.Отгончулуун — “БауХаус” ХХК-ийн Ерөнхий инженер
  • BestGer ногоон барилгын үнэлгээний гэрчилгээ
    Ц.Батгэрэл — Ногоон барилгын хүрээлэн гүйцэтгэх захирал
  • BIPV технологи – сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч барилга
    С.Болорбайгаль — BIPV Glass технологийн сургагч багш
  • Санхүүгийн төлөвлөлт АОС барихад
    Ч.Батцэнгэл — Зохион бүтээгч, зөвлөгч Архитектор
Эдгээр семинарууд нь амины орон сууц барих, шинэчлэх, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл сонгох гэж буй иргэд болон салбарын мэргэжилтнүүдэд практик мэдлэг, шинэ технологийн мэдээлэл авах боломжтой.

Мөн үзэсгэлэнгийн хүрээнд B2B уулзалт буюу

  • Барилгын компаниуд
  • Инженерийн шийдэл нийлүүлэгчид
  • Хөрөнгө оруулагчид

нүүр тулсан уулзалт хийж, шинэ түншлэл, хамтын ажиллагаа эхлүүлэх бүрэн боломжтой.

Үзэсгэлэнгийн үндсэн чиглэлүүд:

зураг
 
Амины орон сууц барих, засвар үйлчилгээ хийхэд хэрэгтэй бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос сонгох боломжтой.

Зохион байгуулагчийн зүгээс оролцогч байгууллагуудынхаа борлуулалтыг бодитоор дэмжих, брэндээ сурталчлах, шинэ хэрэглэгчдийг татах цогц боломжуудыг санал болгож байна:

Үүнд:

зураг
 

Тус үзэсгэлэнд оролцсоноор байгууллагууд брэнд бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна олон нийтэд хоногшуулах, шинэ хэрэглэгчидтэй шууд харилцаа тогтоох, хэрэглэгчийн мэдээллийн бааз бүрдүүлэх, салбарын түншлэлээ өргөжүүлэх, мөн борлуулалтаа санхүүжилтийн боломжуудтай уялдуулан өсгөх зэрэг олон талын давуу талыг бүрдүүлэх юм.

Та бүхнийг Барилгачин худалдааны төвийг зорьж амины орон сууцны  ногоон өдрүүдэд нэгдэхийг урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч:

БАРИЛГА МН

Хамтран зохион байгуулагчид:

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ
АМИНЫ ОРОН СУУЦНЫ ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ТӨВ
MONGOLIAN GREEN BUILDING COUNCIL

Бүртгүүлэх холбоос: forms.gle/CmRvAWH586AKoK4PA

Дэлгэрэнгүй мэдээлэл: 99907816

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.