Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхийг Засгийн газар дэмжжээ
Австралийн Холбооны Улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус улсын Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна.
Улмаар УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтжээ.
Тус улсад 24,650 гаруй монгол иргэн оршин сууж байгаа нь хилийн чанадад оршин сууж буй монголчуудын тоогоор гуравдугаарт жагсах үзүүлэлт юм байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
