Ойрх Дорнодын бүсэд байнга оршин суудаг 350 гаруй монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаагүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойрх Дорнодын бүсэд байгаа Монгол иргэдийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг өглөө.

Тэрбээр “Бид хоёрдугаар сарын 28-наас иргэдтэйгээ холбогдож эхэлсэн. Түр хугацаагаар, аялал жуулчлалын шугамаар тус бүсэд зорчиж байсан иргэдээ бүртгэлжүүлж, 91 иргэнийг авчирсан.

Тэнд байнга оршин суудаг 350 гаруй иргэн байна. Тэдгээр иргэд нөхцөл байдлаа өөрсдөө дүгнээд тэндээ байхаар шийдсэн. Одоогоор эх орон руугаа буцъя гэсэн иргэн байхгүй байна.

91 иргэнээ авчирснаас хойш Израиль болон Иранд байсан хоёр иргэнийг Истанбулаар дамжуулаад авчирсан" гэв.