Уншиж байна ...

Тэмээчдэд ботгоны урамшууллыг сэргээн олгохоор болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөн энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод боллоо. 

Наадамд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар, УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа 20 гаруй орны Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, 15 аймгийн тэмээчид оролцжээ.

Засгийн газраас 2026 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж, зөвхөн урин дулаан цагт бус жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарна гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Тиймээс өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд дэлхийд ховордсон Тэмээний өв соёлын арга хэмжээ чухал ач холбогдолтой гэдгийг ч УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолж байна

Өвлийн их наадмын үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Тэмээний наадмыг жил бүр зохион байгуулахаар болж, тэмээчдийн өдөртэй боллоо. Ерөнхийлөгч уриалга гаргаж сайхан наадам зохион байгууллаа. Өмнө нь ботгоны урамшуулал олгож байгаад зогссон байсныг сэргээхээр шийдвэрлэсэнд тэмээчдийнхээ өмнөөс талархаж байна” гэсэн бол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам "Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нүүдэлчин, малчин ахуй чухал. Аймгуудад өвлийн аялал жуулчлалыг татах үйл ажиллагааг цаашид бодлогоор дэмжинэ" гэжээ.