Уншиж байна ...

ХААН Банк “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжигч, санхүүжүүлэгч шилдэг банк” боллоо

СУРТАЛЧИЛГАА
6 цаг 53 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) Монгол Улсын хэмжээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлууд, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг нь үнэлж ХААН Банкийг “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжигч, санхүүжүүлэгч шилдэг банк”-аар тодрууллаа. Тус шагналыг 2025 оны 12-р сарын 9–10-ны өдрүүдэд Узбекистан улсын Ташкент хотноо болсон ЕСБХБ-ны Төв Ази болон Монгол дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүсийн бага хурлын үеэр гардуулсан юм.

ЕСБХБ эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг бодитоор тэлж, эдийн засаг, нийгэмд хэмжигдэхүйц үр нөлөө үзүүлсэн санхүүгийн байгууллагуудад энэхүү шагналыг олгодог  бөгөөд эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо тогтвортой хөгжил, нийгмийн эерэг өөрчлөлттэй амжилттай уялдуулж чадсан байгууллагуудыг онцлон үнэлдэг юм.

ХААН Банк 2022 онд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд ЕСБХБ-тай анхны урт хугацааны санхүүжилтийн гэрээ байгуулснаас хойш нийт дөрвөн удаагийн санхүүжилт авч, энэ хүрээнд татан төвлөрүүлсэн санхүүжилтийн хэмжээ нийт 110 сая ам.долларт хүрээд байна. Үр дүнд нь банк эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн багцаа 190 гаруй хувиар өсгөж, 2025 оны байдлаар 1.7 их наяд төгрөгт хүргэснээс гадна 18,000 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийн бизнесийг санхүүжүүлээд байна. Энэхүү өсөлт нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан тусгайлсан бүтээгдэхүүн, уян хатан нөхцөл, онцгой урамшуулал бүхий санхүүгийн шийдлүүдийг системтэйгээр нэвтрүүлсний үр дүн юм.

Түүнчлэн ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зөвлөх үйлчилгээ, сургалт, семинар, нэтворкинг арга хэмжээ зэрэг санхүүгийн бус цогц дэмжлэгийг тогтмол үзүүлж ирсэн билээ. Тухайлбал, зөвхөн 2025 онд л гэхэд улс орон даяар 1,000 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг эдгээр хөтөлбөртөө хамруулаад буй. Хамгийн сүүлд гэхэд ХААН Банк Дархан-Уул, Ховд аймагт “Women in Business” арга хэмжээг амжилттай зохион байгуулж, орон нутгийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн танигдалт, өсөлт хөгжил, дараагийн шатны боломжийг холбох бодит гүүр болон ажиллалаа.

ХААН Банк болон ЕСБХБ-ны хамтын ажиллагаа 2007 оноос эхэлсэн бөгөөд өдгөө банкны стратегийн хамгийн итгэлт түншлэлийн нэг болон өргөжжээ. Цаашид ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн инновацлаг санхүүгийн шийдлүүдийг хөгжүүлж, Монгол Улсын хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

ХААН Банк – Хамтын өсөлт төгөлдөр

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.