Уншиж байна ...

Оскарын шагналт “Москва нулимсанд дургүй” киноны гол дүрийн жүжигчин 83 насандаа таалал төгсжээ

Т.Давааням, ikon.mn
8 цаг 26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оскарын шагналт “Москва нулимсанд дургүй” киноны дүрээрээ алдаршсан Зөвлөлт, Оросын жүжигчин Вера Алентова 83 насандаа таалал төгссөнийг Пушкиний нэрэмжит Драмын Театрын захиргаа өчигдөр мэдээлжээ.

1979 онд “гадаад хэл дээрх шилдэг кино” төрлөөр Оскарын шагнал хүртсэн уг кинонд тэр Катерина Тихоновагийн дүрийг бүтээсэн нь олон улсын хэмжээнд алдаршиж байв.

Пүрэв гарагийн өглөө жүжигчин Анатолий Лоботскийг үдэх ёслолын арга хэмжээний үеэр бие нь эвгүйрхсэн Алентоваг эмнэлэгт хүргэсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн ч үхлийн шалтгааныг зарлаагүй байна.

Алентова нь 1942 онд умард хязгаарын Архангельск мужийн Котлас хотод уран бүтээлчдийн гэр бүлд мэндэлж байжээ.

Тэрбээр 1965 онд Москвагийн Театр Урлагийн Сургуулийг төгссөний дараа Зөвлөлтийн тайз, дэлгэцийн гол дүрүүдийн нэг болсон юм.

Ингэхдээ Пушкиний нэрэмжит Драмын Театрт тавь гаруй жил ажиллаж, сонгодог болон орчин үеийн олон жүжигт дүр бүтээжээ.

Алентова амьдралынхаа турш нийт 30 гаруй кино, телевизийн цувралд тоглож, 1981 онд Зөвлөлт Холбоот Улсын төрийн шагнал хүртэж байв.

Сүүлд 2001 онд ОХУ-ын Ардын Жүжигчин цол хүртэж байжээ.

Түүнтэй 48 жил ханилсан жүжигчин Владимир Меньшов 2021 онд 82 насандаа таалал төгсөж байв.

Тэдний дундаас нэг хүүхэд төрсөн нь жүжигчин, телевизийн хөтлөгч Юлия Меньшова юм.

 

Эх сурвалж: The Moscow Times