Өнгөрсөнд бүтээсэн жаргалтай мөчүүдээ эргэн дурсахад сайхан. Гэхдээ ирээдүйд дурсах хамгийн гоё шинэ жилийг бүтээх боломж одоо бидний гарт бий. Тиймээс доорх жагсаалтаас санаа аван хамгийн дурсамжтай шинэ жилээ, хайртай хүмүүстэйгээ хамт бүтээгээрэй.
Гацуур дээр гялалзах төрөл бүрийн тоглоом, гэрэл цацруулсан чимэглэлүүд шинэ жилийн уур амьсгалыг шууд л мэдрүүлдэг. Тэгвэл энэ жил бэлэн тоглоомоор чимэхийн оронд хамтдаа шинэ жилийн тоглоомоо урлаад үзээрэй.
Өнгийн цаасаар од, цасан ширхэг хайчилж, усан будаг, бөмбөлөг зэрэг гар доорх материал ашиглан өөрийн гэсэн өвөрмөц чимэглэл хийгээрэй. Хийсэн тоглоом бүр дээрээ урласан хүний нэр, он сарыг бичиж хадгалбал бүр ч гоё.
Хуучны зургуудаа сөхөж, тэр үеийн дурсамж, хөгжилтэй түүхүүдээ ярилцаарай.
Мөн хамтдаа зургаа татуулж, зургийн цомогтоо шинэ хуудсыг нэмээрэй. Зургийнхаа ард тухайн өдрийн сэтгэгдэл, жижигхэн тэмдэглэл бичвэл ирээдүйд эргэн харахад бүр ч үнэ цэнтэй дурсамж болох болно шүү.
Бидний сэтгэлд хоногшсон “Өвлийн инээмсэглэл”, “Баярын мишээл”, “Гэртээ ганцаараа” гээд олон сайхан кинонууд бий. Тэгвэл Юнивишн танай гэр бүлд зориулан “Дурсамж дүүрэн шинэ жил” цэсийн бүх киног 1000₮ болгож бэлэг барьжээ.
Энэхүү цэсэд гадаад болон дотоодын дурсамж сэдрээсэн олон олон кино контентуудыг багтаасан гэдгээрээ онцлог.
Шинэ жилийн хамгийн хөгжилтэй хэсэг нь тоглоом байдаг. Он солигдохыг хүлээх зуураа гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хамтдаа хөгжөөнт тоглоом тоглож өнгөрүүлээрэй.
Шинэ жил бол ирээдүйгээ төсөөлж, хүсэл мөрөөдлөө цэгцлэх хамгийн сайхан мөч. Тиймээс энэ ондоо багтаж гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт ирэх жилдээ биелүүлэх хүслийн жагсаалт гаргаарай.
Хүн бүр өөрийн хүслийг цаасан дээр бичиж, дугтуйд хийн хадгалаад, дараа жилийн шинэ жилийн баяраар нээж, зорилгынхоо хэдэн хувьд хүрснээ хамтдаа дүгнэн хараарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!