Уншиж байна ...

"ОХУ-тай нийлүүлэлтийг тасалдуулахгүй, цаашид тоо хэмжээг нэмэгдүүлэхийг тохиролцсон. Мөн БНХАУ-аас бүтээгдэхүүн импортолж байна"

М.Батчимэг, ikon.mn
57 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө.  

Нийлүүлэгч үйлдвэрүүд, ОХУ-ын Эрчим хүчний яамай шуурхай ажлын хэсэг байгуулсан хамтраад явж байгаа ба нийлүүлэлтийг тасалдуулахгүй, тоо хэмжээг нэмэгдүүлэхийг харилцан ярилцаж тохиролцсон байна. Мөн БНХАУ-аас гурван боомтоор бүтээгдэхүүн импортолж авч байгаа учир цаашид тогтворжих аж. 

Нэгдүгээр сард АИ-92 автобензиний хэрэглээ буурдаг ба нэгдүгээр сарын эхний 10 хоногт тодорхой хэмжээний нөөцтэй болж цаашид нэмэгдүүлээд явах төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймгуудад хэрэглэгч олонтой тул өдөр болгон шатахуун хүргэгдээд дуусчихдаг байна. Тус аймгууд руу өнөөдрөөс түгээлтүүд гарч эхэлсэн байна. Бусад аймгуудын хувьд асуудалгүй байгаа аж.