Идэр есийн хүйтнийг ардаа үлдээн халуун оронд далайн эрэг дээр амрахыг хүсдэггүй хүн гэж үгүй. Тэгвэл өвлийн утаа, түгжрэлээс түр холдон аялалд гарахаар төлөвлөж буй танд ганцхан апп-аар шийдэх 3 ухаалаг бэлтгэлийг хүргэж байна.
1. Аяллаа сторидоход зайлшгүй хэрэгтэй: Олон улсын дата сим
Аяллын туршид Instagram, Facebook-дээ дурсамж хуваалцах, Google Map ашиглах, Google Translate хэрэглэх гээд дата симгүйгээр аяллыг төсөөлөхийн аргагүй.
Тэгвэл Монпэй апп-аар дамжуулан аяллын дата сим худалдан авбал 15%-ийн буцаан олголт авах боломжтой. Хүссэн симээ аваад 30,000₮ хүртэлх буцаан олголтыг дансандаа шууд аваарай.
2. Наранд шарахдаа ч арьсаа хамгаалах нь чухал: Mонпэй Awww
Өвлийн хүйтнээс халуун орон руу зорьж байгаа ч арьс арчилгаа орхигдож болохгүй. Монпэй Awww онлайн дэлгүүрээс гоо сайхан, хувийн хэрэглээний бүх төрлийн бүтээгдэхүүнийг 2–6 хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой.
Нарны тосыг гадагш гарахаас 30 минутын өмнө, хуурай арьсан дээрээ түрхэх бөгөөд наранд байх хугацаандаа 2 цаг тутамд давтан түрхэх хэрэгтэй. Усанд сэлэх эсвэл их хэмжээгээр хөлөрсөн тохиолдолд 40 минут тутамд дахин түрхэхийг зөвлөж байна.
3. Аяллын төлөвлөгөөгөө ухаалгаар гаргах: Монпэй Лизинг
Очих газрын маршрут, хөтөлбөрийг урьдчилан төлөвлөх нь аяллын хамгийн чухал бэлтгэл. Ялангуяа гэр бүлээрээ аялах бол аяллын компаниар явах нь илүү тав тухтай, аюулгүй сонголт болно.
Тэгвэл Hi travel аяллын компаниар Монпэй Лизинг ашиглан 10 сая төгрөг хүртэлх аяллын багцыг урьдчилгаагүй, 30 сарын хугацаанд төлөх боломжтой нь таны аяллыг илүү хялбарчлах болно.
Аяллын бэлтгэлээ Монпэй апп-аар хийх “хялбар” байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!