Уншиж байна ...

АҮЭБЯ: Улаанбаатар хотод АИ-92, АИ-95 бензин, дизелийн түлш тогтворжсон. Төвийн бүсийн аймгуудад өнөө оройноос эхлэн тогтворжино

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 12 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /АҮЭБ/-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө. 

Улаанбаатар хотод АИ-92, АИ-95 бензин, дизелийн түлш тогтворжсон ба өнөө өглөөнөөс эхлээд хөдөө орон нутаг руу шатахуун нийлүүлэлтийг хийж эхэлсэн байна. Улмаар төвийн бүсийн аймгуудын түлшний нийлүүлэлт өнөө оройноос эхлэн тогтворжих аж. 

12-р сард 134,240тн түлш авах захиалга өгснөөс 168,785тн дизель түлш нийлүүлэгдсэн учир оочиргүй, асуудалгүй болсон гэв. 

Өчигдөр ОХУ-ын ажлын хэсэгтэй хурал хийж урьдчилан өгсөн захиалгаа нэмэгдүүлэх хүсэлтээ тавьсан. ОХУ-ын тал энгийн 92 автобензинийг 60 орчим мянган тн-оос илүү өгч чадахгүй. АИ-95 автобензинийг хүссэн хэмжээгээр нийлүүлэх боломжтой гэсэн ч ахиж ярилцаад энэ долоо хоногт тодорхой хариу өгнө гэсэн байна.