Уншиж байна ...

БльюМон Групп “Бидний Замнал” үзэсгэлэнгээ гаргаж байна

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 53 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

БльюМон Групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Бидний Замнал” нэртэй үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл БльюМон Галерейд олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

“Бидний Замнал” үзэсгэлэнгээр БльюМон Группийн  байгууллагын философи, хөгжил дэвшлийн замнал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг олон нийт, түнш байгууллага, бизнесийн салбарынханд хүргэх зорилготой юм. Үзэсгэлэнд компанийн үйл ажиллагааг төлөөлсөн 25 өөр төрлийн ажил, мэргэжлийн албан хаагчдын төлөөллийг онцлон танилцуулж, байгууллагын үнэ цэнэ нь хүмүүс, хамтын ажиллагаа, мэргэжлийн ур чадварт тулгуурладгийг илэрхийлжээ.

БльюМон Групп нь Tse брэндээр анхны үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийтийн хоол, үйлчилгээ, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаагаа үе шаттайгаар өргөжүүлж, өнөөдөр Монгол Улсын зах зээлд олон салбартай, тогтвортой хөгжиж буй үндэсний групп компани болон төлөвшөөд байна. Тус групп нь бизнесийн цар хүрээ, тогтвортой өсөлт, нийгэм-эдийн засагт оруулж буй бодит хувь нэмрээрээ энэ онд Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан.

зураг
 
зураг
 

Мөн энэ онд олон улсын хоол үйлчилгээний Pepper Lunch, Dessert 39 брэндүүд болон худалдааны салбарт The North Face, Fila брэндүүдийн албан ёсны төлөөлөгчийн эрхийг амжилттай авч, үйл ажиллагаагаа стратегийн түвшинд өргөжүүлсэн байна.

Ийнхүү 2025 онд 315 ажлын байр шинээр бий болгосноор нийт 1696 ажилтантай болж, Монгол Улсын хэмжээнд олон ажлын байр бий болгож, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч тэргүүлэх байгууллагуудын нэг болоод байна.

Тэдний үйлчилгээний салбарт гаргасан энэхүү өндөр ахиц дэвшлийг үнэлж, өчигдөр МҮХАҮТ-аас зохион байгуулсан 2025 оны “Entrepreneur” шагнал гардуулах ёслолын үеэр “Үйлчилгээний Шилдэг Entrepreneur”-аар тодруулжээ.

зураг
 

БльюМон Группийн Гүйцэтгэх захирал С.Бат-Ерөөл үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр “Манай компанийн бизнесийн өсөлт нь зөвхөн зах зээлийн тэлэлт, тоон үзүүлэлтээр хэмжигдэх ойлголт биш. Бид эхнээсээ чанар, үйлчилгээний стандарт, хэрэглэгч төвтэй бодлого, хүний нөөцийн хөгжлийг урт хугацаанд системтэйгээр хэрэгжүүлэхийг стратегийн үндсэн сууриа болгож ирсэн. Энэ зарчим нь байгууллагын тогтвортой өсөлт, салбартаа итгэлцэл бий болгох, хамгийн гол нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн амьдралд бодит үнэ цэнэ бүтээх үндэс болж байна. Манай хамт олонд 25 жилийн турш итгэл хүлээлгэн, хамт байж, дэмжин ажилласан харилцагчид, түнш байгууллагууд, үнэнч хэрэглэгчид болон энэхүү үзэсгэлэнг маань сонирхон хүн бүрд маш их баярлалаа.” хэмээн ярилаа.

Ийнхүү он солигдох энэ цаг үеэр 25 жилийн ойгоо бодит амжилт, бүтээн байгуулалтаар үдэж буй тэдний энэхүү үзэсгэлэн нь группийнхээ өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын нэгдсэн дүгнэлт болж байгаа төдийгүй, ирэх оны зорилго, хөгжлийн өнгө төрхийг тодорхойлон харуулж байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

БльюМон Группийн үндсэн үйл ажиллагааны чиглэлүүд:

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар:

Tse Pub, Шөлөндө, The Bull Hot Pot, SuRa Korean Restaurant, Pepper Lunch, Dessert 39

Худалдааны салбар:

Nike, Converse, Vans, Fila, The North Face зэрэг олон улсын нэр хүндтэй брэндүүдийн албан ёсны дистрибьютер, эрхтэй төлөөлөгч

Бусад үйлчилгээний салбар:

Turelt, BlueMon Properties, Chonos Medical Supplies, OnTime Aviation

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.