Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил дөрвөн үе шаттай явагдаж байгаа ба төлөвлөгөөний дагуу ажил явж байгаа учир 2027 оны сүүл гэхэд ашиглалтад орохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэв.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 1.5 сая тн түүхий тос боловсруулж, 1.3 сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Евро-5 стандартын АИ-92, АИ-95, Дизель түлш бүгд гарах юм байна. 40-өөд мянган тн шатдаг хий гарах аж. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал манай улсын шатдаг хийн хэрэглээг 100 хувь, шатахууны 50 орчим хувийг хангах тооцоолол гарсан байна.
Уул уурхайн салбартай холбоотойгоор дизель түлшний хэрэглээ жилд 20 орчим хувиар нэмэгдэж байгаа аж. АИ-92 автобензиний хувь жилд 7-10 хувиар нэмэгдэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!