Уншиж байна ...

Биржийн бус зах зээлийн шилдэг үнэт цаас гаргагчаар Баян өндөгний үйлдвэр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
8 цаг 29 минутын өмнө
Сурталчилгаа

Хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг тодруулдаг Grand Bull арга хэмжээний шилдэг үнэт цаас гаргагч компаниар “Баяншувуу” ХХК тодорлоо. “Баян шувуу” ХХК нь дотоодын өндөгний зах зээлийн 40 хувийг дангаар үйлдвэрлэгч, үндэсний томоохон үйлдвэр юм.

зураг
 

Тус компани 2022 оноос хойш биржийн бус зах зээлд 4 удаа, нийт 24.5 тэрбум төгрөгийг бондын санхүүжилтээр татаж, эргэн төлөлтүүдийг амжилттай гүйцэтгэж байна. Бонд гарган татан төвлөрүүлсэн санхүүжилт нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Өнөөдрийн байдлаар тус компани 14 өндөглөгчийн байр, 6 дэгдээхэйн байр, нийт 1.2 сая шувууны хүчин чадалтай болж, үйлдвэрлэлийн дэд бүтцээ тэлснээр орлого, ашигт эерэг өөрчлөлт гарсан байна. Нөгөө талаас өндөг үйлдвэрлэгчийн хүчин чадал ийнхүү эрчимтэй нэмэгдсэнээр манай улс 2027 оноос өндөгний хэрэглээгээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм.

Дотоодын хүнсний хангамжийг тогтвортой байлгах, импортын хараат байдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж буйгаараа Баян өндөгний үйлдвэр нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий компанийн нэг гэдгийг энэхүү шагнал тодотголоо. 

зураг
 

“Баяншувуу” ХХК нь 2022 оноос хойш андеррайтер Апекс капитал ҮЦК-тай хамтран ажиллаж, биржийн бус зах зээлээс 24.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн.

Биржийн бус зах зээл 4 жилийн хугацаанд 5.4 их наяд төгрөгийн үнэт цаас бүртгэж, 4.3 их наяд төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлжээ.  Салбарын ангиллаар  авч үзвэл биржийн бус зах  зээлд санхүү, уул уурхай, эрчим хүчний салбарууд ихэнх хувийг эзэлсэн үзүүлэлтэй байгаа юм.  Харин шилдэг үнэт цаас гаргагчаар хүнсний үйлдвэрлэлийн төлөөлөл шалгарсан нь онцлох үйл явдал болсон юм.

Энэхүү үйл явдал нь дотоодын үйлдвэрлэгч компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтээ шийдвэрлэж, тогтвортой, бодитой өсөлт бий болгох бүрэн боломжтойг харууллаа.

Website: Apex.mn

Facebook: Apex Capital – Better Investing

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.