Уншиж байна ...

Цэрэндоржийн гудамжинд буюу Битлзийн хөшөөтэй талбай дээр Крисмас маркет ажиллуулахаар шийдвэрлэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагджээ.

Тус ажлын хэсгээс Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Цэрэндоржийн гудамжны Битлзийн хөшөөтэй талбай дээр Крисмас маркет буюу Зул сарын худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлж хамтран ажиллах аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлт, төсөл, хөтөлбөрийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст арваннэгдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд хүлээн авахаар болжээ.

Нийслэлчүүдийн энэ удаагийн шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулахад 400 сая төгрөгийг төсөвлөсөн байна.