2018 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй Хятадын Олон улсын Импортын Үзэсгэлэн (China International Import Expo) 2025 оны 11 сарын 5-аас 11 сарын 10 хүртэл үргэлжлэн өндөрлөлөө. Уг үзэсгэлэнгийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгжүүдийн шинэ бараа бүтээгдэхүүнүүдийг сурталчилж, улс хооронд бизнесийн шинэ харилцаа холбоо тогтоон хамтын ажиллагааг дэмжих юм.
Энэ жилийн хувьд 150 гаруй улс орон, бүс нутгуудаас 1400 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон нь шинэ дээд амжилт тогтоосон байна.
Монгол улсаас уг үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүдээс сонордуулахад:
Urgana брэнд:
Одоогоор хужиртай аяга таваг угаагч бүтээгдэхүүн нь Хятад улсын зах зээл дээр албан ёсоор бүртгэгдэж байгаатай холбогдуулан энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Уг бүтээгдэхүүн маань Хятад улсын зах зээл дээр аяга угаагч, хүүхдийн угж, жимс угаагч гэсэн гурван стандартад нийцсэн байгаа тул энэ бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа. Бусад бүтээгдэхүүнүүдээс танилцуулбал үс ургуулах кОм, үс арчилгааны шампунь, үсний тоник, халгай үрийн тос, ангижруулагч нар нь бүртгэгдэж дуусаж байгаа. Импортын томоохон худалдааны байгууллагуудтай хамтран ажиллахыг хүсэж энэ үзэсгэлэнд ирсэн.
HushKhan брэнд:
Норд Роуд (Nord Road) компанийн HushKhan брэнд нь 2015 онд байгуулагдсан ба энэхүү үзэсгэлэнд 3 дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн онцлог нь бид шинэ бүтээгдэхүүний сав баглаагаараа оролцож байгаа. 60гр, 150гр-ын гурвалжин Монгол тавган чихрэн дээр тавигдах бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа. Түүнчлэн хус модны самрын тос гэсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж ирсэн бөгөөд энэ нь 100% шахмал аргаар боловсруулсан органик хуш модны самрын тос юм. Уг үзэсгэлэнд энэхүү тосоо танилцуулж, Хятадын зах зээлд оруулах үүднээс оролцож байна. Бид эхлээд Хятад улсад хил дамнасан цахим худалдаагаар бараагаа экспортолж байгаа бөгөөд цаашид Өмнөд Солонгос болон Япон улсын зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Үзэсгэлэнд оролцсон бусад брэндүүдээс танилцуулахад:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!