Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЗУРАГЛАЛ: Нийтийн тээврийн автобусны шинээр нээгдсэн гурван чиглэл

Б.Манлай
2025 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэл хотод нийтийн тээврийн автобусны Д:11, Д:12, Д:13 гэсэн шинэ чиглэлтэй болж, Д:1 чиглэлд өөрчлөлт оруулжээ.

НТБГ-аас мэдээлснээр Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэж Д:1 “Шархадны эцэс-Ботаник” чиглэлийг Д :1 “Шархад-Хангамж-Ботаник” болгосон байна.

Тус дүүргийн 24, 35 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор Д:11 “Офицеруудын ордон-Эрдэнэтолгой-Цахлай-422 дугаар худаг”, Д:12 "Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо-Улиастайн шинэ эцэс”, Д:13 "Улиастайн шинэ эцэс-Шар хадны эцэс” чиглэлийг шинээр нээжээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Иргэд нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар өгөх боломжтой байна.