Уншиж байна ...

ChatGPT өөрийн “app store”-той болж байгааг OpenAI зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2025 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

OpenAI компани саяхан өөрийн аппликэйшн дэлгүүртэй болж байгааг зарласан нь Apple, Google зэрэг компаниудын ноёрхдог салбарт шинэ өрсөлдөөн үүсгэж магадгүй болжээ.

Даваа гарагт зохион байгуулсан DevDaу арга хэмжээнийхээ үеэр

тус компани ChatGPT платформ дотроо аппликэйшнүүдтэй болж буйг, мөн тэдгээрийг хөгжүүлэх программын хэрэгслийг (SDK) танилцуулсан юм.

Өөрөөр хэлбэл хэрэглэгчид ChatGPT платформ дотор төрөл бүрийн аппликэйшнүүдтэй чатлах замаар харилцаж, хүссэн үр дүнгээ ашиглах боломжтой болж байгаа гэнэ.

“Энэ нь интерактив, дасан зохицох чадвартай, хувийн онцлогт тааруулсан, чатлах боломжтой шинэ үеийн аппликэйшнүүд байх юм. Үүнийг бүтээгдэхүүнээ өргөжүүлэхэд нь хөгжүүлэгчдэд туслах томоохон ажил болно гэж найдаж байна” гэж OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн хэлжээ.

Түүний баталснаар ChatGPT платформыг одоо долоо хоног тутамд дунджаар 800 сая хүн хэрэглэдэг болсон гэнэ.

OpenAI энэ оны сүүл үеэс эхлэн хөгжүүлэгчдээс аппликэйшныг нь хүлээн авч, шалгах, нийтлэх ажлыг эхлүүлэх бөгөөд хэрхэн мөнгө олох арга замуудыг хөгжүүлэгчдэд танилцуулахаар төлөвлөжээ.

ChatGPT платформд хамгийн түрүүнд аппликэйшнээ нэвтрүүлэх түншүүд Booking.com, Canva, Coursera, Figma, Expedia, Spotify, Zillow компаниуд байх гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider