Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдсэн шинэ ургацын өргөтгөсөн худалдаа энэ долоо хоногийн Ням гарагийг дуустал үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Намрын ногоон өдрүүд-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 24-нд нээгдээд буй.

Уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүн, шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ, сүү, цагаан идээг худалдаалж байгаа билээ.

Өргөтгөсөн худалдаа энэ сарын 28-ныг буюу Ням гарагийг дуустал өдөр бүр 10:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Өдгөө 20 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, органик үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой байна.

Энэ удаагийн өргөтгөсөн худалдааны үеэр тариаланчид нэг өдөрт 90 орчим сая төгрөг, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчид 130 гаруй сая төгрөгийн орлого олж байгаа аж.