ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

БОНД таны санхүүгийн шинэ зэвсэг үү?

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Хөрөнгө оруулагчдын шинэ ТРЕНД нь БОНД болоод байна уу даа? /Биржийн бус зах зээл/

Тэгвэл нийт бондын хөрөнгө оруулагчдын хэд нь бүтээгдэхүүнээ, зах зээлээ, зохицуулалтаа бүрэн ойлгож хөрөнгө оруулалт хийсэн бол? 

Монгол Улсад 2019 оноос эхлэн биржийн бус зах зээлийг албан ёсоор хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд сүүлийн 5 жилд биржийн бус зах зээл бий болсноор санхүүжилт татах шинэ гарц нээгдсэн нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын идэвх сонирхол нэмэгдэж 2024 оны байдлаар банк санхүү, уул уурхай, дэд бүтэц, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 160 гаруй компаниуд зах зээлээс ₮6 их наядын санхүүжилтийг бондоор татан төвлөрүүлээд байна. 

Мах идэх гэж яваад мод зулгаав !

"Эрсдэл нь юу хийж байгаагаа мэдэхгүйгээс үүсдэг" хэмээн дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффет хэлсэн байдаг. Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын хэрэгслүүд нэмэгдэхийн хэрээр зөв, оновчтойг нь сонгох даваа бидэнд тулгараад байна. Насаараа цуглуулсан хөрөнгөөрөө ганц бонд автал, тэр компани нь дампуурчихвал яах билээ. 

Мах идэх гэж яваад мод зулгаав гэгчээр, өгөөж хүлээсэн биш — өөрөө хохирол үүрэх нөхцөлд ч  орж мэднэ.”

Хүүгийн өөрчлөлт, зээлийн чанар, зах зээлийн нөхцөл байдал зэрэг янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр бондын хөрөнгө оруулалтаас олсон үнэ цэн, орлогоо алдахыг бид эрсдэл гээд ойлгох хэрэгтэй. Бид ихэвчлэн бондыг  хувьцаанаас илүү аюулгүй гэж үздэг ч өгөөж болон үндсэн төлбөрт нөлөөлж болзошгүй томоохон эрсдэлтэй хэвээр байна. Хөрөнгө оруулагчид мэдээлэлтэй шийдвэр гаргаж, бондын зах зээлд хөрөнгө оруулахын тулд  тулгарч болзошгүй эрсдэлүүдийг мэдэж байх ёстой.

Та талх зардаг компанийн бондод хөрөнгө оруулалт хийлээ гэж бодоход тус компанийн үйлдвэрийн байр нь шатах, түгээлтийн машин нь үерт урсах, гурилын үнэ тэнгэрт хадах, захирал нь санхүүгийн залилан хийх, эсвэл Монголчууд талх идэх нь багасахад л таны хөрөнгө оруулалт эрсэдчих нь тэр. Барьцаа батлан даалтад тавьсан үйлдвэр, тоног төхөөрөмжүүд нь шатчихсан эсвэл гүйцэтгэх захирлынх нь барьцаанд тавьсан компанийнх нь хувьцаа таны хохирлыг хэрхэн барагдуулах бол? 

Долоо хэмжиж нэг огтол 

Эрсдэл, Эрсдэл, Эрсдэл…

Эрсдэлийг нь үнэлж байж сонгоно гээд барилгачин ах санхүүгээр сурч байж хөрөнгө оруулах болж байна уу даа. Тэгээд ч санхүүгээр сурсан хүн болгон амжилттай хөрөнгө оруулдаг байсан бол Монголд байтугай Дэлхийд ядуу хүн байхгүй байх байлгүй. 

Тэгэхээр салбартаа энэ чиглэлээр хамгийн туршлагатай, хамгийн гол нь эрсдэл тулгарвал тантай хамт эрсдэл үүрдэг, өгөөж хүртвэл хамт өгөөж хүртдэг мэргэжлийн багаар хөрөнгөө удирдуулаад, дээрээс нь хамгийн эрсдэл багатай өгөөж өндөртэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийвэл яаж байна? 

Санхүүгийн зах зээлийн тулганы чулуу болох даатгал, хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Мандал Санхүүгийн нэгдэл нь өнгөрсөн хугацаанд 7 салбарын 40 гаруй компанид 80 мянга гаруй харилцагчидтайгаа хамт хөрөнгө оруулсан ба ₮478 тэрбумын санхүүжилтийг компаниудад амжилттай босгон өгөв. Бид өнөөдөр ₮320 гаруй тэрбумын сангуудыг хөрөнгийн зах зээлд удирдаж, зах зээлийн 95 гаруй хувийг дангаараа бүрдүүлээд байна. 

Тиймээс эрсдэлийг долоо биш дал хэмжсэн, нэг биш нэжгээд бондоор хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэх, Мандалын шүүлтүүрийг давсан бүтээгдэхүүнийг танд санал болгож байна. 

Хязгааргүй өсөлт

  1. Богино хугацаатай, тогтмол өгөөжтэй юм байна гээд мөнгөө хийтэл хугацаанаасаа өмнө авчхаж чадахгүй, түгжигдчихээд байна уу? 
  2. Эрсдэлээ бодоод арай бага хүүгээр мөнгөө хадгалтал өгөөж нь инфляцаа ч давахгүй байгаа юм биш биз? 
  3. Хүү нь хэзээ, хэд ч ороод байгаагаа хянахад төвөгтэй, орж ирсэн хүүг нь шууд хэрэглээндээ зарцуулчихсан уу?
  4. Мөнгө орж ирэхээр нь нэмчихье гэхээр нэмчхэж болохгүй, өөр бонд авъя гэхээр өндөр дүнгээр л ав гээд байгаа биз.
  5. Шууд авчихъя гэхээр сонголт муутай, хугацаа алдаад байна уу? 
  6. Эрсдэл дээр яриад ч яах вэ

Тэгвэл эдгээр асуудлуудад таныг БАЯРТАЙ гэж хэлүүлэх тус бүтээгдэхүүн эрсдэлийг хамгийн бага, өгөөжийг хамгийн өндөрт байлгахын сацуу хөрвөх чадвар, хялбар хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлж  хөрөнгийн зах зээлийн луужин нь болно гэдэгт бид итгэж байна. 

Харин та бидэнтэй хамт нэг завинд суухад бэлэн үү?

📌 Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр бүртгүүлээрэй.

Мэдээлэл авах: forms.gle/6DNRVHDmNtm18P2C6

📌 Мэдээллийн суваг: www.facebook.com/Bondinzakh

📲 Холбоо барих: 8875-30388689-7379

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.