Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол гэрт амьдарч байгаа 1,385 айлд цахилгаан халаагуур, дулаалсан давхарга, агаар сэлгэлтийн систем суурилуулахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оноос Улаанбаатар хотын гэр хорооллын 5,000 орчим айл өрхийг дулаалж, хийн түлшинд шилжүүлэхээр болоод буй.

Эдгээрээс монгол гэрт амьдарч байгаа 1,385 айлыг дулаалгын стандартыг хангасан Чип төсөлд хамруулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр есдүгээр сарын 30-нд 1,385 айлыг дулаалах материал НҮБ-ын хүүхдийн сангаас нийлүүлэгдэж дуусах юм байна.

Чип төсөл нь уламжлалт нүүрс шатаалтад суурилсан халаалтыг орлуулах, дулаан, агаарын чанарыг сайжруулах монгол гэрийн дулаалга, халаалт ба агаар сэлгэлтийн багц аж.

Уг багц нь цахилгаан халаагуур, дулаалсан давхарга, агаар сэлгэлтийн системээс бүрдэх бөгөөд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, агаарын бохирдлыг бууруулдаг байна.

Гандан, Зурагт, Дэнжийн мянга, Баянгол дүүргийн 5,000 айл өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр болжээ.