ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Их Монгол Улсын гудамжнаас Жапан таун хүртэлх авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 27-нд нээнэ

Б.Манлай
2025 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Удирдлагын академийн гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Их Монгол Улсын гудамжнаас Жапан таун хүртэлх авто замыг өнөөдөр өглөө хаажээ.

Авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 27-ны 23:00 цагт нээх бөгөөд энэ хугацаанд асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Тус байршлын авто замыг шинэчилснээр энэ жилийн зам засварын ажил дуусах юм байна.