Энэ жилийн баяр наадмаар хоёр шинэ начин цолтон мэндэллээ. Монголын залуучуудын холбооноос тухайн жилийн хамгийн залуу начинд даага өгдөг уламжлал тогтоод 31 жилийн нүүр үзэж буй.
Хамгийн анх 1994 онд 20 насандаа улсын начин цолын босго алхсан Д.Сумъяабазар хурдан удмын даагатай болж байв.
Өнөө жилийн хувьд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх М.Бямбадорж хамгийн залуу начнаар тодров. Тэрбээр 1991 оны долдугаар сарын 20-нд төрсөн бол цуг начин болсон Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын бөх, "Хилчин" спорт хорооны тамирчин Ш.Отгонтөгс мөн 1991 оны гуравдугаар сарын 1-нд төржээ.
Ийнхүү М.Бямбадорж шнээр начин болсон бөхчүүдээс хамгийн ахмад насандаа даага хөтөлж байна. Өмнө нь 2023 онд цолын босго давсан Л.Отгонбаатар 30 насандаа хурдан удмын даагатай болж байжээ.
Сонирхуулахад өнөө жилийн баяр наадмын түрүү бөх, шинэ арслан Э.Батмагнай 2022 онд 22 насандаа начин болж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!